Тяньжин - Нагасаки - Фукуока - Тяньжин Газар дундын тэнгисээр “ХуйХуан” Круиз хөлгөөр хийх аялал

5 шөнө 6 өдөр

Огноо Аялалын хөтөлбөр Цай хоол
Эрээний вокзалаас автобусанд суугаад Тяньжин явна. Үд дунд
1 дэх өдөр Тяньжин хотоос хөдөлнө 18:00 Энэ өдөр та Тяньжин хотын олон улсын аялал жуулчлалын усан онгоцны боомт дээр хүрэлцэн ирж, онгоцонд суух бүртгэл хийлгэнэ. Дараа нь “ХуйХуан” круиз хөлөгт сууснаар Газар дундын тэнгисээр хийх мартагдашгүй далайн аялалаа эхлүүлнэ. Хөлөг онгоцондоо суусны дараа та маш баялаг орцтой оройн зоогонд орж, тансаг аялалын хөлөг онгоцны байгууламжуудтай танилцаж, аялалын үзвэрүүд үзэж, Япон улсаар хийх тансаг аялалын хөлөг онгоцы аялалаа эхлүүлнэ. Круиз хөлөг дээр иднэ
2 дахь өдөр Далайн аялал Аялалын шинэхэн өглөөг бидэнтэй хамт өглөөний гүйлтээр эхлүүлнэ. Их далай, гүн цэнхэр тэнгэрийн хооронд далайн зөөлөн сэвшээ салхийг мэдрэнгээ биедээ шинэ эрч хүчийг хуримтлуулна. Дараа нь хөлөг дээрх төрөл бүрийн энтертайнмент хөтөлбөрүүд явагдах тул та бүү хоцроорой Круиз хөлөг дээр иднэ
3 дахь өдөр Нагасаки, Япон улс, боомтод 12 цагт хүрэлцэн очиж, 20:00 цагт хөдөлнө. Энэ өдөр хөлөг онгоц Япон улсын Нагасаки хотод хүрэлцэн очно. Нагасаки бол Япон улсын хамгийн алдартай орчин үеийн хот, Барууны соёл, Японы түүх, архитектур, хоол, баяр ёслолыэ уламжлал хосолсон, өвөрмөц уур амьсгалтай хот юм. Хэрэв та ирэхээс өмнө [Нагасаки эрэг орчмын аялал жуулчлалын хөтөлбөрт] –д оролцохоор сонгосон бол орон нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнтэй газраар аялах боломжтой Круиз хөлөг дээр иднэ
4 дахь өдөр Фүкүока, Япон улс, боомтод 08:00 цагт хүрэлцэн очиж, 16:00 цагт хөдөлнө. Ойролцоогоор их үдийн үед Кюүшюгийн Фүкүока боомтод хүрэлцэн очих болно. Японы арлуудын баруун хэсэг, Кюүшюгийн хойд хэсэгт байрладаг Фукуока муж нь Кюшу арал дээр байрладаг хамгийн том муж бөгөөд Солонгосын хойг болон Азийн тивд ойрхон тул "Азийн үүд хаалга" гэгддэг. Байгалийн орчин нь үзэсгэлэнтэй бөгөөд амралт зугаалга, явган аялал, далайн спорт зэрэг үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой. 310 км далайн эрэг дагуу загас агнуурын салбар хөгжиж, загасны аж ахуй нь элбэг байдаг. Загас агналтын хэмжээ улсдаа эхний байруудад ордог, олон төрлийн далайн бүтээгдэхүүнтэй, Фүкүока хоолоороо алдартай. Круиз хөлөг дээр иднэ
5 дахь өдөр Далай дээрх аялал Энэ өдөр бүх л өдрийг далай дээр аялж өнгөрөөнө. Та өөрийн тааваар унтаж амран, боссоны дараа өглөөний хоолоо буфет хоолноос идээрэй. Дараа нь өөрийн сонирхсон хөтөлбөрт оролцож, хөлөг дээрх энтертайнмент тоног төхөөрөмжийг ашиглаж өөрийн бие мах бодийн болон оюун санааны таашаал мэдрэхийг зөвлөж байна. Мэдээжийн хэрэг та юу ч хийлгүйгээр, хөлгийн тавцан дээр хэвтэж, номин цэнхэр далай, цэлмэг хөх тэнгэрийг харан амарч, амралтын хугацаагаа ая тухтай, тайван өнгөрөөх боломжтой. Круиз хөлөг дээр иднэ
6 дахь өдөр Тяньжин далайн боомод хүрэх хугацаа 8:00 Өнөөдөр та 8:00 цагт Тяньжиний усан онгоцны терминалд хүрч, буусныхаа дараа гэртээ харьснаар романтик аялалаа дуусгана. Эрээн хотод хүрч ирсэнээр аялал дуусна. Круиз хөлөг дээр иднэ

Өрөөнүүд

Дээд зэрэглэлийн дотогшоо харсан 2 хүний өрөө 10-12 давхар 2199000
Дээд зэрэглэлийн дотогшоо харсан 3 хүний өрөө 5.8-12 давхар 2043000
Гэр бүлийн дотогшоо харсан 4 хүний өрөө 5.8-12 давхар 1890000
Стандарт далай руу харсан 2 хүний өрөө 5.8.13 давхар 2355000
Стандарт далай руу харсан 3 хүний өрөө 5.8 давхар 2121000
Стандарт далай руу харсан 4 хүний өрөө 5.8 давхар 1890000
Стандарт тагттай 2 хүний өрөө /хаалттай/ 8 давхар 2550000 Заасан хугацаанд 2395000
Тагттай 3 хүний өрөө ор эзлэхгүй /хаалттай/ 2082000
Стандарт тагттай 2 хүний өрөө /хаалтгүй/ 8-10 давхар 2433000 Заасан хугацаанд 2480000
Тагттай 3 хүний өрөө ор эзлэхгүй /хаалтгүй/ 2121000
Гэр бүлийн тагттай 3 хүний өрөө 8-13 давхар 2160000
Гэр бүлийн тагттай 4 хүний өрөө 8-13 давхар 1965000
Дээд зэрэглэлийн тагттай 2 хүний өрөө 11-13 давхар 2630000 Заасан хугацаанд 2550000
Хөлгийн урд хэсгийн далай руу харсан иж бүрдэл 2 хүний өрөө 9-11 давхар 2589000
Гэр бүлийн далай руу харсан иж бүрдэл 3 хүний өрөө 9-11 давхар 2511000
Гэр бүлийн далай руу харсан иж бүрдэл 4 хүний өрөө 9-11 давхар 2395000
Гэр бүлийн террасстай иж бүрдэл 3 хүний өрөө 12 давхар 2667000
Хөлгийн урд хэсгийн террастай иж бүрдэл 3 хүний өрөө 9-11 давхар 2472000
Хөлгийн урд хэсгийн террастай иж бүрдэл 4 хүний өрөө 9 давхар 2710000
Дарвуулт завины клубын Делюкс зэрэглэлийн иж бүрдэл 2 хүний өрөө 15-16 давхар 4150000
Дарвуулт завины клубын Делюкс зэрэглэлийн иж бүрдэл 3 хүний өрөө 15-16 давхар 3920000

Круиз хөлөг онгоцны бүхээгийн борлуулалтын үнэнд дараахь зүйлс багтана.

1. MSC ХуйХуан хөлгийн билетийн үнэ: Хөлөг дээр 5 шөнө байрлах, боомтын төлбөр, аялалын хөлөг онгоцны түлшний төлбөр

2. Круиз хөлөг онгоцон дээрх бүх үнэгүй хоол, аялалын үдэшлэг, сэдэвчилсэн тоглолт, үзүүлбэр, тэмцээн гэх мэт (тусгай төлбөртэй хөтөлбөрөөс бусад)

3. Аялалын хөлөг онгоцонд байрлуулсан бүх үнэгүй энтертайнмент тоноглолууд

4. Боомтын эрэг дээр гарч А багцын аялалд ороцох

5. Аялал жуулчлалын байгууллагын хариуцлагын даатгал

SP20191112 Эрэг дээрх аялалын хөтөлбөр

A багц (Бонус)

Нагасаки, хүрэхээр тооцоолсон цаг 08:00, хөдлөх цаг 16:00

Хөдөлнө→апү Католик Сүмд зочилно→ Энхтайвны цэцэрлэг → Татваргүй барааны дэлгүүр 1 → Татваргүй барааны дэлгүүр 2 → боомт руу буцаж ирнэ (хоолны төлбөр багтаагүй)

[Дапу Католик Сүм (Гадаад үзэмж)] Дапу Католик Сүм, мөн Японы 26 ариун ёслолын сүм ч гэж нэрлэдэг. 1864 онд байгуулагдсан, 1965 оны 2-р сарын 19-ний өдөр баригдаж дууссан. Японд бүрэн бүтэн үлдсэн хамгийн эртний сүм бөгөөд түүхэн дэх хамгийн эртний Готик модон сүм юм. Үүнээс гадна, Дапу Католик сүмийн хойд талд Голландын налуу зам дагуу байрлах барууны загвартай олон барилга байдаг. Дээр үед хүмүүс энэхүү чулуугаар зассан налуу замаар сүм рүү явдаг байсан. Гудамжны хоёр талд төрөл бүрийн дэлгүүрүүд байдаг бөгөөд та янз бүрийн амттай хоол, хөгжилтэй хэрэгслүүдийг худалдаж авч, орон нутгийн хоолны амтыг мэдрэх боломжтой.

[Энхтайвны цэцэрлэг] Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд олон төрлийн үндэсний уламжлалт хоолны цайны газрууд байдаг, тухайлбал Нагасакийн алдарт Нагасаки бялууны дэлгүүр болон бусад худалдааны төвүүд байдаг. Та бүхэн энд гудамжаар зугаалангаа Нагасакийн онцлогийг сонирхохын зэрэгцээ Нагасакид атомын бөмбөг дэлбэлсний дурсгалд зориулж бүтээсэн 9,7 метрийн өндөртэй энх тайвны залбирлын хөшөө, энхтайвны усан оргилуур, дэлхийн улс орнуудаас бэлэглэсэн энхтайваны дурсгалын зүйлс нь дэлхийн энх тайван байдлын төлөө залбирах билэг тэмдэг болжээ.

[Татваргүй барааны дэлгүүр 1] Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дэлгүүр юм. Японы алдартай брэндүүдийн цахилгаан бараа, брендийн цаг, арьс арчилгааны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, ахуйн хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бараа бүтээгдэхүүнүүд зарагддаг. Тус дэлгүүр нь дотоод, гадаадын жуулчдад чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ гадаадын жуулчдад татваргүй үнээр үйлчилдэг. Худалдан авалт хийхдээ сэтгэл хангалуун байж, Япон улсад хийж буй аялал жуулчлалаа таатай өнгөрүүлээрэй.

[Татваргүй барааны дэлгүүр 2] тус дэлгүүр нь Японы хамгийн сайн аялал жуулчлалын бүтээгдэхүүний супермаркет, таны харааг булаасан бүтээгдэхүүнүүдэд сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

(Аялалын хөтөлбөрөөс дор хаяж 1 цагийн өмнө хөлөг онгоцондоо буцаж очно. Ирэх ба хөдлөх цагийг далайн аялалын компанийн тухайн үед тогтоосон хугацааг баримтална.)

Фүкүока, очих цаг 12:00 цаг, явах цаг 20:00 цаг

Хөдөлнө→ Фукуока хотын хэрэм → Охори цэцэрлэг → Татваргүй барааны дэлгүүр 1 → Татваргүй барааны дэлгүүр 2 → Боомт руу буцах (хоолны төлбөр багтаагүй)

[Фукуока хотын хэрэм] Фукуока хотын хэрэм нь Охори цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрладаг. Секигахарагийн тулаанд ялалт байгуулсан учир Японы жанжин Курода Нагамаса манай эриний 1600 онд цол хэргэм хүртсэн юм.

[Охори парк] Парк нь Фукуока цайзын баруун хэсэгт байрладаг бөгөөд паркыг Фукуока цайзын хамгаалалтын голыг засаж байгуулсан. Тус цэцэрлэгт хүрээлэнд Япон цэцэрлэг, Нох театр, Фукуока галерей, ресторан зэрэг байгууламжууд байдаг. Тус цэцэрлэг нь Япон даяар байдаг цөөхөн усан паркийн нэг бөгөөд 2 км орчим урттай цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнг гүүрээр холбосон дөрвөн жижиг ногоон аралтай. Усан цөөрмийн дунд бургас намирч, цэцэг навч алаглан цэцэрлэгт хүрээлэнд үзэмж нэмэн, сайхан уур амьсгалыг бүрдүүлж байдаг.

[Татваргүй барааны дэлгүүр 1] Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дэлгүүр юм. Японы алдартай брэндүүдийн цахилгаан бараа, брендийн цаг, арьс арчилгааны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, ахуйн хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бараа бүтээгдэхүүнүүд зарагддаг. Тус дэлгүүр нь дотоод, гадаадын жуулчдад чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ гадаадын жуулчдад татваргүй үнээр үйлчилдэг. Худалдан авалт хийхдээ сэтгэл хангалуун байж, Япон улсад хийж буй аялал жуулчлалаа таатай өнгөрүүлээрэй.

[Татваргүй барааны дэлгүүр 2] тус дэлгүүр нь Японы хамгийн сайн аялал жуулчлалын бүтээгдэхүүний супермаркет, таны харааг булаасан бүтээгдэхүүнүүдэд сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

(Аялалын хөтөлбөрөөс дор хаяж 1 цагийн өмнө хөлөг онгоцондоо буцаж очно. Ирэх ба хөдлөх цагийг далайн аялалын компанийн тухайн үед тогтоосон хугацааг баримтална.)

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ