Бидний тухай

"Зуут трэйвэл" ХХК

Бидний тухай

Манай компани нь аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр доорх үйлчилгээнүүдийг гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж байна. Одоогийн байдлаар компани нь дотоодын өндөр зэрэглэлийн 10 гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газрууд бүхий 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын томоохон газруудтай хамтран ажиллаж байна. Мөн Ази, Европын орнуудтай, тэр дундаа, Япон, Сингапур, Солонгос, Хятад, Орос, Германы аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Компани нь дотоодын болон олон улсын чанартай аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт жил бүр амжилттай оролцон, жилээс жилд өөрийн гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна.