АНТАЛИЯ СИДЕ МАНАВГАТ АЯЛАЛ

6 ШӨНӨ, 7 ӨДӨР

1 - р өдөр УБ - АНТАЛИЯ НИСЛЭГ

Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудлаас 06:00 цагт хөөрөн Астана хотоор дамжин Анталия хотын зүг ниснэ. Манай орон нутгийн хөтөч Монгол хэлтэй орчуулагчийн хамт та бүхнийг онгоцны буудал дээр тосч 5* одтой зочид буудалд тохилог автобусаар хүргэж 1 өрөөнд 2-оор байрлах өрөөнүүдэд байрлуулна. Дараа нь та бүхнийг угталтын коктейлээр дайлж та бүхний туркэд өнгөрөөх аяллын талаар танилцуулж олон сонирхолтой хөтөлбөр санал болгоно. Энэ өдөр чөлөөт өдөр тул та аян замын алжаалаа тайлж зочид буудалдаа хүссэнээрээ амарна.

УБ – АСТАНА Нисэх 06:00 цаг Буух 07:30 цаг

АСТАНА – АНТАЛИЯ Нисэх 09:00 цаг Буух 11:00 цаг

2 - р өдөр АНТАЛИЯГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН АЯЛАЛ

Өглөөний хоолны дараа та бүхний Анталия хотын зүүн хэсгийн аялал эхлэх болно. Үзэсгэлэнт Дюден хүрхрээ-г үзэж зургаа авахуулах бөгөөд үүний дараа Үнэт эдлэлийн дэлгүүр-ээр зочилж худалдан авалт хийж болох ба зөвхөн Турк-д байдаг Султанит чулууг шигтгэсэн турк уран дархадын урласан Алт мөнгөн эдлэл-ийг сонирхох боломжтой. Үүний дараа Арьс үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлох ба та бүхэнд евродод нийлүүлдэг өндөр чанартай арьсан болон үслэг эдлэлийг өндөр хямдралтайгаар авах боломжийг олгоно. Өдрийн хоолны дараа Хуучин хот, Улсын талбай, эртнээс хотын бэлэг тэмдэг болсон Йивлийн цамхагийг үзнэ. Мөн хүсвэл Анатолийн газар нутагт Сэлчукийн үед баригдсан хамгийн эртний лалын шашны сүм-рүү орж үзэх боломжтой. Орой нь буудалдаа очиж амарна.

3 - р өдөр АНТАЛИЯ – СИДЭ-МАНАВГАТ АЯЛАЛ

Энэ өдөр Туркийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Анталия хотоор аялах болно. Та бүхнийг Эртний түүхт Сиде хотын аялал хүлээж байгаа бөгөөд Алдарт Аполлоны сүм эртний театр, Далайн дээрэмчдийн зах зэрэг байсан хотын туурийг үзэж сонирхох боломжтой. Дараагаар бид Манавгат голоор усан онгоцны аялалд гарах бөгөөд Газар дундын тэнгисийн тунгалаг ус, намуун давлагааг үзэн нүд баясгах болно. Өдрийн хоолоо онгоцон дээр иднэ. Аялал өндөрлөсний дараа энэхүү өдөр эрт буудалдаа ирж ачаа тээшээ бэлтгэн амарна.

4 - р өдөр ЕШИЛОВА-САЛДА НУУРЫН АЯЛАЛ

Энэхүү өдөр Та бүхэн эртлэн босч өрөөгөө хүлээлгэж өгөн Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялах (280км) бөгөөд ЕШИЛОВА хотын ойр байрлах Салда нуур-ыг үзнэ. Энэхүү нуурын хөрс нь Марс гаригийн хөрсний бүтэцтэй адил бүтэцтэй гэдгээрээ алдартай юм. Дараагаар нь Шилдэг Вино Амталгаа хийх төвөөр зочлох юм. Үүний дараа зөвхөн манай аялагчдад тусгайлан хямдралтай үнээр бараагаа худалдах худалдааны төвөөр зочилсны дараа 4* одтой зочид буудлын зүг хөдөлнө. Оройн хоолны дараа байгалийн эрдэст усаар дүүргэгдсэн халуун рашаан бассейнд орж замыхаа алжаалыг тайлна.

5 - р өдөр ПАМУККАЛЕ - ХИЕРАПОЛИС АЯЛАЛ

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа цасан цагаан өнгөтэй уулын эрдэст усаар дүүргэгдсэн хагас бөөрөнхий бассейнээр зочлох аялалд гарах ба эртний Хиераполис хотын балгас болон Эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун ус-нд орж сэлэх боломжтой. Өдрийн хоолны дараа та бүхэн алдартай хивс, гар урлалын төв-өөр зочлох ба турк торгон хивс хэрхэн хийгддэг талаар нүдээр үзэх юм. Та бүхэн Хеараполис хоттой танилцах аяллаа хийсний дараа Анталия хотын зүг хөдлөнө. Анталияд ирж зочид буудалдаа ирж байрлах болно.

6 - р өдөр АНТАЛИЯ ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдрийг та өөрийн хүссэнээр нэмэлт аялал сонгон өнгөрүүлж болно. Сонголт хийхэд турк хэлтэй хөтөч таньд зөвлөх болно. Мөн та 5 одтой зочид буудалдаа далайн эрэг усан бассейндаа алжаалаа тайлан амрана.

7 - р өдөр АНТАЛИЯ-УЛААНБААТАР НИСЛЭГ

Та өглөөний цайгаа уусны дараагаар онгоцны буудалруу хүргүүлэн Улаанбаатар хотын зүг ниснэ. Нислэг Астана хотоор дамжина.

АНТАЛИЯ – АСТАНА Нисэх 13:30 цаг Буух 21:30 цаг

АСТАНА – УБ Нисэх 23:30 цаг Буух 05:00 цаг

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ