БЭЭЖИН-АВАТАР /Тэнгэрийн хаалга/ аялал

7 шөнө 8 өдөр

1-р өдөр

Чиглэл: Эрээн – Бээжин

Эрээн хотын вокзал дээрээс унтлагын автобусанд сууж Бээжин хотын зүг хөдөлнө. Бээжин дээр үүрийн 06 цагт очно.

2-р өдөр

Чиглэл: Бээжин

Өглөө Бээжин хотын зочид буудалд байрлан өглөөний цайнд ороод Бээжин хотоор зугаална. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Цагаан хэрэм рүү явган аялал хийн дурсгалын зураг даруулна. Өдрийн хоолонд орсны дараа Бээжин хотын төв талбай болох Тиан Ан Мэн дээр очиж Хятадын хааны ордонг үзээд 2008 оны Бээжингийн олимпын төв шувууны үүр гэгдэх цогцолборыг үзэх болно. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

3-р өдөр

Чиглэл: Бээжин - Жанжиажэ

Өглөөний цайгаа Бээжин хотын үндэсний өглөөний цай болох олон төрлийн будааны зутан, Бээжин мантуун бууз иднэ. Өглөөний цайны дараа ойролцоох дэлгүүрээс аяны хүнсээ бэлдэнэ. Буудалдаа буцаасаны дараа Бээжингийн баруун вогзалын зүг явна. 13 цагаас гал тэрэгэндээ суун ЖанЖиажэ хотын зүг хөдөлнө. Энэ өдөр гал тэрэгэнд хононо.

4-р өдөр

Хоол: өдөр, оройн хоол

Чиглэл: Жанжиажэ

Галт тэрэгнээсээ буугаад автобусандаа суугаад явж өдрийн хоол идсэний дараа Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялана. Шилэн гүүрний урт нь 375м, өргөн нь 6м ба газраас 300м өндөрт байрлах бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдасаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Орой буудалдаа ирж байрласаныы дараа оройн хоолоо нутгийн үндэсний хоол иднэ.

5-р өдөр

Чиглэл: Жанжиажэ

Хоол: Өглөөний цай, Өдөр, Оройн хоол

Өглөөний цайны дараа ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гарагийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон уулс, цэвэр агаар, цэнгэг уст горхи, байгалийн үзэгсэлэн үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсоноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү лифт нь Германы Ragger брендийх бөгөөд 326м өндөр замыг 1минут 58 секундын хугацаанд туулах ба лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайханыг сонирхох болно. Дараа нь тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирсэнээр Аватар кинонд бүтээсэн Пандора гарагийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх болно. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад хавцал дундуур явган аялал хийнэ. /Жич: Хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань төлөн шилэн лифтээр бууж болно./ оройн хоолны дараа зочид бууалдаа байрлан амарна.

6-р өдөр

Чиглэл: Жанжиажэ - Бээжин

Өглөөний цайны дараа Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт газар руу хөдөлнө. Дүүжин замаар дээш өгсөхдөө 99 нугалаат зам, Тэнгэрийн хаалга уулыг алсаас харах болно. Өдөр Бээжин буцах галт тэргэндээ сууж Бээжин хотын зүг буцна.

7-р өдөр

Бээжин

Энэ өдөр Бээжинд чөлөөт аялал хийнэ. Орой 18 цагт автобус вокзалаас Эрээн хотруу хөдөлнө. Маргааш өдөр эрээнд хүрч аялал өндөрлөнө.

8-р өдөр

Бээжин

унтлагын автобус өглөө эрээн дээр 08 цагт ирнэ.

Аяллын үнэд ороогүй зүйлс:

Хөтөлбөр ороогүй хоол

Замын хүнс.Билет

Пандоро уулруу гарах 216 юань билет

0-2 насны хүүхэд үнэгүй

1. 2 метрээс доош өндөртэй хүүхэд

795.000₮ 1 хүний 1 390 000 төг

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ