Хайнан арлын аялал

1 - р өдөр

Хайнан арлын далайн эргийн үзэсгэлэнт саня хотын чиглэлд ниснэ. Нислэг 5 цаг үргэлжилсэний дараа Phoenix /Гарьд/нисэх буудалд бууна.Оройн хоолны дараа “Хүн орхоодойн”, “100 наст”,Тархийг тэтгэгч Лижчи”,”Жасмин”,”Улаан дарс “,”Шар айраг” гэх мэт нийт 55 нэр төрлийн тайвшруулах ,сэргээх,ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах , үсийг төлжүүлэх, хуучин арьсыг гуужуулж , сэргээн массажлах гэх мэт ид шидтэй олон төрлийн рашаан бүхий өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчдөд үйлчилдэг халуун рашаантай амралтын газар очиж байрлан амарна.

2 - р өдөр

Өглөөний цайны дараа дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт 2138 м агаарын дүүжинд каблиар очиж , “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн цирк . хошин шоу ,парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож сармагчингуудтай зураг татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ.Үдийн хоолний дараа Хайнан арлын акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно.Дараа нь Оросын жуулчдын ихээр байрлаж амардаг Орос таун хэмээн алдаршсан Дадунхайн булангийн зочид буудалд тухлан амарна.

3 - р өдөр

Өглөөний цайны дараа үдээс өмнө далайн гайхамшгийг харж ,далайн эрэг дээр амарна.Өдрийн хоолны дараа Хайнан арлын үндсэн фермерийн аж ахуйн нэг болох сувдны аж ахуйгаар аялж , хясаанаас сувд хэрхэн гаргаж авдагийг нүдээр үзэж танилцан жинхэнэ сувдан эдлэлийг үйлдвэрийнх нь үнээр худалдаж авах боломжтой.Дараа нь дэлхийн мисс 53,54,55,57,60 дахь удаагны тэмцээнийг зохион явуулсан “BeautycrownCulture center” ордны дэргэд очин дурсгалын зураг татуулна.

4 - р өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өдөр бөгөөд чөлөөт өдөр өөрийн тааваараа сэрж, өглөөний цайгаа уун, Далайн эрэгт биеэ шаран , бассейнд сэлэх эсвэл шоппинг хийх зэрэг бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрөөх боломжтой

5 - р өдөр

Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал руу хөдөлнө.

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ