Москва – Санкт Петербург аялал

4 ШӨНӨ, 5 ӨДӨР

ӨДӨР 1

ЧИГЛЭЛ: УБ-МОСКВА

ХООЛ: ӨДӨР, ОРОЙ

Епропын хамгийн том хот Москва хотын чиглэлд ниснэ. Москва хотын 3 одтой зочид буудалд байрлан, өдрийн хоолны дараа ОХУ-ын Москва хоттой танилцах аялал. Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Москва хотын билэг тэмдэг болсон Василий Блаженний сүмийг үзэн Улаан талбай дээр зургаа даруулах. Vnukovo Outlet Village дэлгүүp хэсэх. Чөлөөт цаг

ӨДӨР 2

ЧИГЛЭЛ: МОСКВА-САНКТ ПЕТЕРБУРГ

ХООЛ: ӨГЛӨӨ, ӨДӨР, ОРОЙ

Өглөөний цайны (зочид буудалд) дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Москва хоттой танилцах, хотоор зугаалах аяллаа үргэлжлүүлнэ. Москва Сити 86 давхрын Panorama 360-аас Москва хотыг харах, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалаад өдрийн хоолны дараа алдарт Арбатын гудамжаар худалдан авалт хийх боломжтой. Вокзалаас Москва – Санкт-Петербург чиглэлд хөдлөх.

ӨДӨР 3

ЧИГЛЭЛ: САНКТ ПЕТЕРБУРГ

ХООЛ: ӨДРИЙН

Санкт-Петербург хотод ирэн Санкт Петербург хотын шигтгээ болсон Петергоф буюу Петр хааны ордон цогцолбороос аялалаа эхлүүлнэ. 17-р зууны ордэы дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн урлагыг сонирхон хөшөө дурсгалуудтай танилцана. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

ӨДӨР 4

ЧИГЛЭЛ: САНКТ ПЕТЕРБУРГ

ХООЛ: ӨГЛӨӨ, ӨДӨР

Өглөөний цай (зочид буудалд) дараа дэлхийн урлаг түүхийн музей болох Эрмитажийг үзнэ. Өдрийн хоолны дараа чөлөөт цагтай тул өөрийн хүссэнээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломж бий. Усан сувгийн завиар аялан, Нева мөрнөөр аялах, Петербургийн аймшиг хэмээх музей үзэж болно. Буудалдаа амарна.

ӨДӨР 5

ЧИГЛЭЛ: САНКТ ПЕТЕРБУРГ-МОСКВА-УБ

ХООЛ: ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Санкт Петербург хотоос галт тэргэнд суун Москва хотыг зорино. Москва хотын олон улсын онгоцны буудлаас УБ-ын зүг нисэн бидний аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

- 3 одтой зочид буудалд байрлах

- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

- Унаа (Москва, Санкт-Петербург)

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Аяллын хөтөч

- Москва - Санкт-Петербург вагоны билет (плацкарт)

- Аяллын даатгал

- УБ-Москва-УБ -талын нислэгийн тийз.

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ