Жининь-Ордос 4 шөнө 5 өдөр

Ордос-Жининь 5 шөнө 6 өдрийн аялал

1-р өдөр

Өдөр 12:00 Эрээн хотоос автобусаар Жининь хотруу 5цаг 30 мин явна. Өвөрмоголын хамгийн том 5 одтой 33 рашаан саун , бассейн , хүүхдийн тоглоом , кинотеатртай Water world алжаал тайлах амралтын цогцолборт байрлана

2-р өдөр

Өглөөний цайны дараа 8:00 (Хурдан галт тэрэг) 10:45 хүрнэ. Вагоноос буусаны дараа автобусанд сууж Ван Жя Хуй усан паркаар зугаална. Усан паркын хөтөлбөр: Усан дээрхи тоглоомын ертөнц, халуун рашаан, онкологи эмчлилгээ, агуйн дулааны эмчилгээ, өндөр температурт элсэн эмчилгээ, эрдэс бодисын эмчилгээ, уурын эмчилгээ, давстай банн, физик эмчилгээ, модон бутангийн угаалга, загасны эмчилгээ, шавар эмчилгээ, хөлний массаж болон цайны газар зэрэг. Оройн хоол 19:00-21:00 цагт Ван Жя Хуй усан паркт

Буудал: Далайн паркийн стандарт өрөө, Катун стандарт өрөө (өөрөөн сонгох)

3-р өдөр

Өглөөний цай 7:00-8:30 (Ван Жя Хуйд хооллоно)

Өглөөний цайны дараа автобусанд сууж Чингисийн онгоны жуулчлалын газар уруу явна. Чингисийн онгоны жуулчлалын бүс нь Ордос хотын Эзэн хороо хошууны Баянчанхагын тал нутагт байрладаг. Нийт 10 км2 талбайтай. Эзэмшлийн талбай нь 80 км2. Түүх соёл, тахилгын соёл, үндэстэний зан заншлийн соёл, тал нутгын жуулчлал, жуулчлан цугаалах бүс зэрэг 5 хэсэгээс бүрэлдсэн байна. Жуулчлалын бүс нь уламжлалт түүх соёл болон жуулчлалын үзэмжийн 34 газартай. Үүнд голдуу Чингис хааны тахилгын соёлын төвлөрсөн үзвэрийн газрууд багтдаг. Тал нутгийн нүүдэлийн соёл, Ордос үндэстэний соёл, Монгол үндэстэний хааны ордоны соёлын тал нутаг дахь хаант гүрний онцлогыг харуулсан жуулчлалын бүс болно.

Үдээс хойш автобусанд сууж Ордос хотын далайн аквариумын үзэсгэлэнг үзэж сонирхоно. Тус аквариум нь 2017 оны 6-р сарын 3-ны өдөр байгуулагдсан. 17000 м2 талбай, усны эзэлхүүн нь 12000 м3 талбайг тус тус эзэлдэг. Төлөвлөлт, зураг төсөл нь барилгын анхны бүтцийг бүрэн бүтэн нэгтгэж хэсэг бүлэг зохицуулалт хийсний дараа одоогийн орон зайг зохистой ашиглан “Далайн аквариумын соёл”-ын гол тогтолцоог баримтлан, орон зайг багасгаж нягтруулан, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд арга болох миниатюр, гэрэл сүүдэр зэргийг ашиглан тэргүүний шинжлэх ухааны арга барилаар оцон шувууны үзэсгэлэнгийн талбай, усан доорхи туннел, медузын үзэсгэлэнгийн талбай, шүрэн амьд бодисын үзэсгэлэнгийн талбай, халуун орны бороонт тайгын үзэсгэлэнгийн талбай, далайн хавийн үзэсгэлэнгийн талбай, далайн амьтадын тоглолтын талбай болон шинжлэх ухааны түгээмэлжүүлсэн үзүүллэгийн талбай зэрэг 8 хэсэгээс бүрэлдсэн. Одоогийн байдлаар 200 гаруй төрөлийн үзүүллэгийн амьд бодис нь 20000 гаруй ширхэг байдаг.

17:00 -17:30 Ван Жя Хуй усан паркт хооллож орж амарна.

4-р өдөр

Өглөөний 6:00-7:00 цагт Ван Жя хуйд өглөөний цайнд орно.

8:00 цагийн хурдан галт тэргээр Улаанцав хотруу буцна.

Жиниь-Эрээн хот хөдөлнө Эрээн хотын зүг автобусаар хөдөлнө Оройн хоол зочид буудалд байрлана

5-р өдөр

Өглөөний цайны дараа Замын үүдэд ирснээр гайхамшигтай аялал маань өндөрлөнө

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ