Жининь - Мини Аватар - Ордос - Эрээн аялал

Жининь - Мини Аватар - Ордос - Эрээн аялал

Мэдээлэл

Аялал гарах хугацаа: Пүрэв гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө, 8 өдөр

Аяллын төлбөр: Том хүн - 1.100.000₮, Хүүхэд /3-10нас/ - 800.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын – Үүд - УБ  чиглэлийн 2 талын галт тэрэгний билет (пласкард)
  • Замын- Үүд – Эрээн – Замын –Үүд чиглэлийн тээврийн зардал
  • Аяллын тээвэр
  • Жининь хотын 5 одтой амралтын цогцолборт  1 хонох (нийтийн унтлагын зааланд байрлана).
  • Мини аватар цогцолборт 1 хонох зочид буудал
  • Ордос хотод  1 хонох зочид буудал
  • Хөх хотод 1 хонох зочид буудал
  • Эрээн хотод 1 хонох зочид буудал
  • Аяллын даатгал
  • Аяллын үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт заагдсан өглөө болон оройн хоол

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Жининь амралтын цогцолборт зочид буудлын өрөө авах бол 198юань нэмж төлнө.
  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ 

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар - Замын - Үүд

Бидний аялал ..... сарын .....-нд эхлэх бөгөөд аялагч та бүхэн  УБ –Замын-Үүд чиглэлийн галт тэрэгээр зорчино.

  • 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлд галт тэргээр хөдөлнө.
  • 07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)

2 Өдөр: Замын -Үүд - Жининь

07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суун 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. 14:00 цагт аяллын автобусанд суун Жининь хот руу хөдлөнө. 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирэх болно. Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн халуун рашаан, саун бассейн болон усан парктай. Нийтийн унталгын зааланд хонох болно. Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай.

3 Өдөр: Жининь - Мини Аватар

Өглөөний цайгаа уугаад бид бүхэн Жининь хотын Хүслийн суварга үзээд Мини аватарын зүг хөдлөх болно. (аяллын автобусаар 1:30 цаг гаран явж хүрнэ).

Мини аватар цогцолборт ирээд Шилэн гүүр, амьтны хүрээлэн үзэж усан паркад тоглох болно.

Зочид буудалдаа байрлан Оройн хоолоо иднэ. Үүний дараа галын наадамтай ба чөлөөт цаг.

4 Өдөр: Мини Аватар - Ордос

Өглөөний цайгаа ууна.

Үүний дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Ордос хотын зүг хөдөлнө.

Ванжахуй усан парктай буудалдаа очиж амрах болно. Зочид буудлын усан паркад тоглож алжаалаа тайлаарай. Оройн хоолооо идээд амарна.

5 өдөр: Ордос - Хөх хот

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Чингисийн онгон цогцолборт зочилно.

Үүний дараа Хөх хотын зүг хөдлөх бөгөөд очоод Өвөрмонголын үндэсний музейтэй танилцах болно.  

Мөн аялагчид маань дэлгүүр худалдааны төвүүдээр орж худалдан авалт хийх боломжтой.

Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна

Чөлөөт цаг.

6 өдөр: Хөх хот - Эрээн

Өглөөний цайны дараа Хөх хотоос аяллын автобусандаа суун Эрээн хотын зүг хөдлөх болно. Эрээн хотод ирээд аялагч та бүхэн өөрсдийн хүссэнээр зочид буудалдаа амран, худалдан авалт хийх боломжтой.

7,8 өдөр: Эрээн - Замын - Үүд - Улаанбаатар

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хил гаалиар нэвтрэн гарч Замын – Үүдэд ирнэ.

  • 18:05 цагт Замын-Үүдээс хөдөлж
  • 09:20 цагт УБ хотод ирснээр манай дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Зургын цомог