Тайланд улсын 4 шөнө 5 өдрийн аялал

Аяллын үнэ: 850, 000₮ + Тийз

1 - р өдөр

Аялагчид өдрийн 13:35 цагийн ОМ701 нислэгээр Улаанбаатар хотоос инээмсэглэлийн орон Тайланд улсын нийслэл Бангкок чиглэлд ниснэ. /6:20 цаг/Бангкок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2 - р өдөр Бангкок

Оройн хоолоо Бангкок хотын төвд орших Тайландын хамгийн өндөр 88 давхар 309м Байоке Скай товерын 76-78 давхарт орших “Скай ресторан”ы буффет хоол зооглохын сацуу Бангкок хотыг бүхэлд нь тольдох болно.

/Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

3 - р өдөр Бангкок-Паттаяа

Өглөөний цайны дараа Тайландын үе үеийн хаадын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг агуулсан Хаадын орд харш болон Хаш бурхан сүмд зочилно. Дараа нь Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао Фраяа мөрнөөр усан онгоцоор 30 минут аялж, усан дээр амьдардаг нутгийн иргэдийн аж амьдрал, зан заншилтай танилцана. Дараа нь Бангкок хотоос зүүн урагш 150 км-т орших секс туризмаараа дэлхийд алдаршсан далайн эргийн Паттаяа хотыг зорино. Паттаяа явах замдаа заан унаж зугаацна. Паттаяа хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус, шөнийн амьдралаараа жилйин дөрвөн улиралд жуулчдыг татаж байдаг билээ. Оройн хоолны дараа та хүсвэл өөрийн зардлаар Walking street-ээр зугаалан Паттаяагийн шөнийн амьдралтай танилцаж болно.

/Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

4 - р өдөр Паттаяа

Өглөөний цайны дараа Азийн Хавай гэгдэх “Голден бийч” буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар очно. Далайн эрэг дээр наранд биеэ шарангаа далайн хоол зооглоно. Үдээс хойш спа төвөөр үйлчлүүлж, тай маягийн өвсөн ургамалын саунд сууж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно. Оройн хоолоо 240м өндөрт байрлах “Патая парк бийч ресорт” цамхагийн эргэдэг ресторанд буффет хоол зооглохын сацуу хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно.Та өөрийнхөө эр зоригийг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170м өндөр дээрээс троссоор бууж болно. Орой 19:30 цагаас Тайландын Лэди-бой нарын “Тиффани шоу” үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зурагаа авахуулах боломжтой.

/Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

5 - р өдөр Паттаяа-Бангкок-Улаанбаатар

Өглөөний цайны дараа өндөр уулыг зүсч, ханан дээр алтаар бүтээсэн 108м өндөр Буддагийн суумал дүрд бараалхасны дараа халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн Non Nooch- цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, зааны тоглолт /боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох, зураг зурах, массаж хийх....../ үзнэ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн сор болсон French garden-аар аялна. Дараа нь “Хорт могой” судлалын төвөөр орж кобра могойн тоглолт үзэн, гараар бартж үзэн, могойн хороор найруулсан ховор эм бэлдмэлийн дэлгүүрээр орж танилцана. Дараа нь томоохон дэлгүүр, худалдааны төвүүдээр орж шоппинг хийх болно.

/Хоол: Өглөөний цай/

22:55 цагийн ОМ702 нислэгээр Улаанбаатар чиглэлд нисч манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэд багтсан:

1 Буудал: Зочид буудал 5*

2 Унаа: Тосох-үдэх

3 Хоол:

4 Хөтчийн үйлчилгээ: Монгол хэлтэй аяллын хөтөч, нутгийн хөтөч

5 Аяллын даатгал

Аяллын үнэд багтаагүй:

1 Онгоцны тийз: Улаанбаатар-Бангкок

2 Чөлөөт өдрийн хоол

3 Замын хүнс

Зөвлөмж:

Усны хувцастай яваx

Бэлэн мөнгөтэй явах /аль болох карт ашиглахгүй байх/

1$ - 30 баттай тэнцэнэ

1 батт нь 94 төгрөгтэй тэнцэнэ

Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээ, шоппинг хийхдээ хөтөчөөсөө зөвшөөрөл авах

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ