Мэдээлэл

Шанхай бол Хятад улсын дөрвөн том хотын нэг юм. Дорно Хятадын тэнгэсийн эрэг дээр Хөх мөрний цутгаланг дамнан орших энэ хот улсдаа хамгийн олон 23сая хүн амтай. Бас дэлхийн хамгийн том далайн боомтын нэг. Энэ хот Хятадын худалдаа, санхүүгийн хамгийн том төв төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох болжээ.

Шанхай хотыг дэлхийн шилдэг хот болгохоор дахин төлөвлөж, шинэчилж эхэлжээ. Тус хотод өндрөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг цамхаг бий. 632м өндөр, 120 давхар эл барилгыг сүндэрлүүлэхэд нэг ч мод ороогүй юм. Галын аюулаас сэргийлэх үүднээс бүх тохижилтыг нь ган болд төмөр, алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн онцлогтой.

 

 

Аяллын үнэ: 2.700.000₮ +Тийз

Аяллын хугацаа: 6шөнө, 7өдөр

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бээжин - Шанхай

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

- Улаанбаатар – Бээжин - Улаанбаатар 2 талын нислэгийн тийз

- Зочид буудал

- Аяллын даатгал

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

- Хөтөч унааны зардал

- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

-Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал

- Хувийн хэрэгцээний зардал

- Зочид буудалд ганцаараа байрлах бол өрөөний зөрүү

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар – Бээжин – Шанхай

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас 08:15 цагт МИАТ авиа компанийн нислэгээр Бээжин хотруу нисч 10:30 цагт бууна. Бээжин хотод манай аяллын баг хүлээн авч өдрийн хоол идээд 17:00 цагт Шанхай хотруу G21 хурдны галт тэргээр явна. Шанхай хотод буусны дараа зочид буудалдаа байрлан амарна.

                                                                                                                                                                                                                                                                                       /Өдрийн хоол/

2 Өдөр: Шанхай

Өглөөний цайны дараа Дорнын сувд цамхагаас Шанхай хотыг бүхэлд нь харж, Далай аквариум үзнэ. Өдрийн хоолны дараа Нанжингийн гудамжинд дэлгүүр хэснэ. Оройн хоолны дараа Хуангпу голоор завиар зугаална.

/Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

3 Өдөр: Диснэйланд парк

Өглөөний цайны дараа бүтэн өдрийн турш бүтээлч байдал, адал явдал, эцэс төгсгөлгүй сэтгэл хөдлөлөөр дүүрэн аз жаргалтай ертөнц болох Шанхайн Диснейланд паркад тоглоно.

/Өглөөний цай, Оройн хоол/

4 Өдөр: Шанхай - Бээжин

 Өглөөний цайны дараа 08:00 цагт хурдны галт тэргээр буцна. Бээжин хотод очсоны дараа Тиан ан мэн талбай, Вангфүжинг гудамжаар үзэж сонирхоно.

/Өглөөний цай, өдрийн хоол/

5 Өдөр: Юниверсал студиос

Өглөөний цайны дараа "Ноllywood"-ийн "Universal Studios" паркад бүтэн өдрийн турш тоглоно. Дэлхийн 5 улсад байдаг ба хамгийн том нь Бээжин хотод байдаг.

 /Өглөөний цай/

6 Өдөр: Бээжин – Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа 10:50 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу буцна. Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

                                                                                                                                                                                                                                  /Өглөөний цай/

Зургын цомог