Датун - Бээжин

Датун - Бээжин

Мэдээлэл

Датун хотын тухай: Хятад улсын Шаньси мужийн харьяат 14100км газар нутагтай 3,3сая бүхий хүн амтай хот юм.

Аялал гарах хугацаа: НЯМ гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 8 шөнө 9 өдөр

Аяллын төлбөр: Том хүн: 1.580.000₮

                               Хүүхэд: 1.330.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын-Үүд – УБ чиглэлийн 2 талын купе вагоны билет
  • Хил гарах автобусны 2 талын зардал
  • Датун хотод 2 хонох зочид буудал
  • Бээжин хотод 3 хонох зочид буудал
  • Эрээн хотод 1 хонох зочид буудал
  • Аяллын автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч
  • Үдэх болон тосох үйлчилгээ
  • Аяллын даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
  • Аялагчийн хувийн хэрэгцээний зардал

Хөтөлбөр

1 Өдөр: УБ – Замын -Үүд

УБ – Замын-Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. (галт тэрэг хөдлөхөөс 30мин өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу).16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө.(Галт тэргэндээ хоноглоно). 07:20 цагт ЗамынҮүд бууна.

2 Өдөр: Замын – Үүд – Эрээн – Датун

07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суун 09:00цагт 2 улсын хил нээгдэх үед дарааллын дагуу хил гарах болно. Хилээр гараад Эрээн хотын авто вокзал хүрэх болно.(Хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). 12:00 цагт Эрээн хотод хүрэлцэн ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно.Эрээн хотоос аяллын автобусаар Датун хотын зүг хөдөлнө. Датун хотод очсоны дараа 5 одтой ресортод байрлан оройн хоолоо идээд амарна.

/Өдөр, Оройн хоол/

3 Өдөр: Датун хот

Энэ өдөр бүтэн өдөр усан паркад тоглох чөлөөт өдөр. Өглөө сэрүүлэггүй сэрж өглөөний цайгаа уусны дараа амралтын цогцолбор дахь усан паркад бүтэн өдрийн турш хөгжилдөнө.

/Өглөө,өдөр,оройн хоол/

4 Өдөр: Датун – Бээжин

Өглөөний цайны дараа Бээжин хотын зүг хөдлөнө. Замдаа өдрийн хоолоо идээд Бээжин хотод очсоны дараа зочид буудалдаа байрлан амарна. Үдээс хойш чөлөөт хөтөлбөртэй. 

/Өглөө,өдрийн хоол/

5 Өдөр: Бээжин

Өглөөний цайны дараа Бээжин хотын Универсал студиод бүтэн өдрийг тоглож өнгөрүүлнэ. Өдрийн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай/

6 Өдөр: Бээжин

Өглөөний цайны дараа Бээжин хотын амьтны хүрээлэн болон далайн аквариумыг үзэж сонирхоод өдрийн хоолоо иднэ. Дараа нь худалдааны гудамжаар зугаалж худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

/Өглөө,өдөр,оройн хоол/

7 Өдөр: Бээжин – Эрээн

Өглөөний цайны дараа Эрээн хотруу хөдөлнө замдаа цагаан хэрэмийг үзнэ.Өдрийн хоолоо замдаа иднэ. Эрээн хотод ирсэний дараа зочид буудалдаа амарна.

/Өглөө,өдрийн хоол/

8 Өдөр: Эрээн – Замын үүд - Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт хөтөлбөртэй. 14:00цагт автобусандаа сууж хил гаалиар нэвтэрнэ. 17:30 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэрэгт сууна.       

/Өглөөний цай/ 

9 Өдөр: Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирсэнээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.              

Зургын цомог