Америк аялал

Америк аялал

Мэдээлэл

Лас Вегас нь АНУ-ын Невада мужийн баруун хэсгийн Кларкийн тойрогт байрлах хот. “Мохави десерт”-ийн төв хэсэгт орших энэ хотын нийт хүн ам нь ердөө 552000. Лас Вегас гэдэг нь “Олзлогдсон оазис” гэсэн испани үг юм. Энэ хотын анхны суурийг 1905-05-15нд тавьж байжээ. Дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн төв хэмээгддэг энэ хот нь олон тооны казино, тансаг отелиуд болон өдөр бүр зохиогддог томоохон шоу тоглолт зэргээрээ олон сая жуулчдыг татаж чаддагаараа алдартай.

Аялал гарах хугацаа:

Аяллын үргэлжлэх хугацаа: 10 шөнө 11 өдөр

Аяллын төлбөр: 3200$ + тийз

Жич: Аяллын визний хураамж, АНУ визний урилга, үйлчилгээний хөлс зэрэг нь нийт 1.500.000₮ бөгөөд буцаан олгогдохгүй болно.

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Сөүл – Лас Вегас тийзний үнэ
  • Хөтөлбөрт заагдсан 2 удаагийн тусгай оройн зоог
  • Аяллын унаа
  • Аяллын хөтөч тайлбарлагч
  • Аяллын үзвэр үйлчилгээний такс
  • Аяллын даатгал
  • Аяллын визний хураамж
  • АНУ визний урилга
  • Үйлчилгээний хөлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
  • Чөлөөт өдрийн хоол
  • Хөтөч тайлбарлагчийн гарын мөнгө

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар – Сөүл - Лас Вегас

Энэ өдөр аялагчид нислэг эхлэхээс 3цагийн өмнө Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд ирэн бүртгэлээ хийлгэнэ. УБ – Сөүл рүү 3цаг орчим нисээд хүрнэ. Сөүлээс Лас Вегас руу 11цаг орчим нисээд хүрнэ. Хил гаалиар нэвтэрсний дараа аяллын хөтөчтэйгээ уулзаад оройн хоолоо зооглон зочид буудалдаа ирж амрана.

2 Өдөр: Лас Вегас

Өглөөний цайгаа уугаад Лас Вегас хотын аялалдаа гарах болно. Дэлхийн супер оддын тоглолт, гэрлийн гайхалтай эффектүүдийг үзэж сонирхох ба 4 дугуйтаас сонголтоо хийн агаарын аялал хийх боломжтой. Аялагчдын дуртай энэхүү хөтөлбөр нь адреналин ялгаруулж эрч хүчийг сэргээдэг.

3 Өдөр: Лас Вегас

Өглөөний цайны дараа Лас Вегасын алдарт Нарны цирк үзэхээр явна. Лас Вегасын шоунууд дундаас хамгийн алдартай шоуны нэг юм. Оройн хоолоо агаарын ресторанд зооглоно. Мэргэжлийн тогоочийн хийсэн амтат хоолыг агаарын ресторанд зооглох ховорхон боломж энд бий.

4 Өдөр: Лас Вегас

Өглөөний цайны дараа Гранд Канион-ны үзэсгэлэнт байгалийг далайн түвшнээс дээш 2100 метрийн өндрөөс тольдон, өвөрмөц тогтоцыг нь харах болно. Бүтэн өдрийн турш Гранд Канион-р зугаалан өнгөрөөнө. Орой буудалдаа ирж алжаалаа тайлан амарна.

5 Өдөр: Лас Вегас – Лос Анжелес

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа орон нутгийн автобусанд сууж Лос Анжелес хотруу явна.

6 Өдөр: Лос Анжелес

Өглөөний цайгаа уугаад дэлхийд алдартай Диснейландыг үзэхээр явна. Диснейланд паркийг жилд 17сая хүн үзэхээр ирдэг бөгөөд Диснейландыг үзэх нь энд ирсэн хүн бүрийн мөрөөдөл байдаг.

7 Өдөр: Лос Анжелес

Өглөөний цайгаа уугаад дэлхийд алдартай Юниверсал студигоор аялахаар явна. Энд бүтэн өдрийг үлгэрийн ертөнцөөр аялан зугаатай өнгөрөөнө.   

8 Өдөр: Лос Анжелес

Энэ өдөр Лос Анжелес хотын аялалдаа гарах болно. Лос Анжелест заавал үзэх зүйлсийн нэг Берлиний оригнал хана, Сансарын музей зэргийг үзэж сонирхоорой.

9 Өдөр: Лос Анжелес

Энэ өдөр чөлөөт өдөр тул өглөөний цайгаа уусны дараа томоохон худалдааны төвүүд, брэндийн дэлгүүрүүдээр бүтэн өдрийн турш ханатлаа шоппинг хийх боломжтой.

10 Өдөр: Лос Анжелес – Сөүл

Энэ өдөр буцах өдөр тул зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Лос Анжелес хотын нисэх онгоцны буудалруу явна.

11 Өдөр: Сөүл - Улаанбаатар

Сөүлийн Инчеон нисэх онгоцны буудалд буугаад бүртгэлээ хийлгээд Улаанбаатар хотын зүг ниснэ. Ингээд Улаанбаатар хотод ирсэнээр бид бүгдийн дурсамж дүүрэн гайхалтай аялал маань өндөрлөх болно.

 

Зургын цомог