Жининь - Хөх хот - Эрээн
Мэдээлэл
Аялал гарах хугацаа: ПҮРЭВ, НЯМ гараг бүр
Аяллын үргэлжлэх хугацаа: 6шөнө,7өдөр
Аяллын төлбөр: Том хүн – 810.000₮,
Хүүхэд /3-10нас/– 510.000₮
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ – Замын – Үүд - УБ 2 талын галт тэрэгний билет
- Жининь 5 одтой амралтын цогцолборт 1 хонох
- Хөх хотод 2 хонох зочид буудал
- Эрээн хотод 1 хонох зочид буудал
- Аяллын үзвэр үйлчилгээ
- Аяллын тээврийн зардал
- Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, оройн хоол
- Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аяллын өдрийн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
Хөтөлбөр
1 өдөр: Улаанбаатар - Замын - Үүд
Бидний аялал ..... сарын .....-нд эхлэх бөгөөд 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. 07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)
2 өдөр: Эрээн - Жининь
07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суух болно. Тухайн автобустайгаа цааш хөдлөн 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ.
Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно.
Өдрийн хоол (аялагчид өөрсдөө төлнө) 14:00 цагт Жининь хот руу хөдлөнө. 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирэх болно.Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. 18:00 цагт оройн хоолоо зооглоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг.
3 өдөр: Жининь - Хөх хот
Өглөөний цайны дараа автобустай Хөх хотын зүг хөдөлнө.
Хөх хотод : Өвөрмонголын түүхийн музей үзнэ. Хөх хотын хямд барааны дэлгүүрээр зочлон худалдан авалт хий боломжтой. 18:00- 21:00 цагт оройн хоолоо зооглоно.
Оройн хоолны дараа чөлөөт цаг байх тул аялагчид өөрдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
4 өдөр: Хөх хот
Өглөөний цайны дараа чөлөөт цаг байх тул та бүхэн зах, худалдааны төвөөр зочлон худалдан авалт хийх боломжтой.
18:00 – 21:00 цагт оройн хоолоо зооглоно. (буфетээр)
5 өдөр: Хөх хот - Эрээн
Өглөөний цайгаа ууна. Хөх хотоос Эрээн хотын зүг явах болно. Эрээн дэх зочид буудалдаа байрлана. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид та бүхэн зах, худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо идээд Зочид буудалдаа амарна.
6, 7 өдөр: Эрээн - Замын - Үүд - Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хил гаалиар нэвтрэн гарч Замын – Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүдээс хөдөлж 09:20 цагт УБ хотод ирснээр манай дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Зургын цомог