Мэдээлэл

Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд Өвөр Монголын эдийн засаг, соёл, боловсрол, санхүүгийн төв нь бөгөөд 3 сая гаруй хүн амтай. Хөх хот нь урт удаан хугацааны түүх болоод агуа их соёлтой. Хятад улсын соёлын үүслийн өлгий нутгийн нэг хэмээн үздэг. Хөх хот гэдэг нь монгол хэлнээ бол “хөх өнгийн хот” гэсэн утгатай. Хятад улсын аялал жуулчлалын болоод эдийн засгийн хүчирхэг хотуудын нэг ба “Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний хот” гэдгээрээ алдартай бөгөөд “И Ли”, “Мон нию” зэрэг улсын дотоод, гадаадад алдартай нэрийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй.

Аялал гарах хугацаа: МЯГМАР гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 6 шөнө 7 өдөр

Аяллын төлбөр: Том хүн- 920.000₮

                                Хүүхэд /3-10нас/- 620.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын – Үүд – УБ 2 талын галт тэрэгний билет (купе)
  • Жининь 5 одтой амралтын цогцолборт 1хонох
  • Мини аватар цогцолборт 2 хонох
  • Эрээн хотод 1 хонох зочид буудал
  • Аяллын үзвэр үйлчилгээ
  • Аяллын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар – Замын - Үүд

Аялагч та бүхэн УБ –Замын-Үүд чиглэлийн галт тэрэгээр зорчино.

  • 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө.
  • 07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)

2 Өдөр: Эрээн – Жининь

  • 07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суужхил гаалиар нэвтэрнэ.
  • 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. (хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрсний дараа Эрээн хотын зүг хөдөлнө.
  • 12:00 цагт Эрээн хотод ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно. (аялагчид өөрсдөө төлнө)
  • 13:30 цагт Эрээн хотоос Жининь хотын зүг хөдөлнө.
  • 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирэх болно (замын түгжрэлээс хамааран буух цаг хойшлох магадлалтай).

Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн рашаантай, саун бассейн болон кино театртай юм. Нийтийн унталгын зааланд хононо.

  • 18:00 цагт оройн хоолоо зооглоно. (буфетээр)

Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай.

3 Өдөр: Жининь – Мини аватар

Өглөөний цайгаа ууна. /буфетээр/

Өглөөний цайгаа уусны дараа Water world амралтын цогцолбороос гаран Жининь хотын аялалдаа гарна. Жининий хүслийн суварга үзнэ. Ябло арьсан эдлэлийн дэлгүүр орно. Үүний дараа Мини-аватарын зүг хөдлөнө. Мини аватар цогцолборт очиж Extreme аялал хийнэ. / Шилэн гүүр, дүүжин гүүр, савлуур, амьтны хүрээлэн гэх мэт/

Өдрийн хоол / аялагчид өөрсдөө/

Оройн хоолоо идээд дараа нь галын наадамтай.

4 Өдөр: Мини Аватар

Өглөөний цайгаа ууна. Энэ өдөр аялагчид маань Мини-аватарын усан паркад бүтэн өдрийн турш тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болно. /cabel car,дүүжин савлуур,солонгон гулсуур зэрэг нь нэмэлт төлбөртэй/

Өдрийн хоол /аялагчид өөрсдөө/

Оройн хоолоо идээд галын наадамтай. Үүний дараа чөлөөт цаг.

5 Өдөр: Мини аватар – Эрээн

Өглөөний цайгаа уун зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Үүний дараа Эрээн хотын зүг хөдөлнө. /360км/

Эрээн хотод ирэн зочид буудалдаа амарна. /буудлын өрөөнд 2 хүн орно/

Өдрийн хоол /аялагчид өөрсдөө/

Чөлөөт цаг /аялагчид зах худалдааны төвөөр орж худалдан авалт хийх боломжтой/

18:00 цагт зочид буудлын 1 давхарт ресторанд оройн хоолоо зооглоно. Зочид буудалдаа амарна.

6,7 Өдөр: Эрээн – Замын – Үүд – Улаанбаатар

Өглөөний цайгаа ууж 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хил гаалиар нэвтрэн гарч Замын-үүдэд ирнэ. Ингээд Замын-үүд -Улаанбаатар чиглэлд

18:05 цагт хөдөлж Улаанбаатарт 09:20 цагт бууснаар аялал маань өндөрлөнө.

 

Зургын цомог