Далянь

Далянь

Мэдээлэл


Далянь хот нь  Хятадын Зүүн хойд хэсэгт байрладаг томоохон боомт хот юм. 1898 онд оросууд үүсгэн байгуулсан бөгөөд Оросын гудамж (Елуоси Фэнчин Жи) нь орос маягийн архитектураар бүрхэгдсэн байдаг. Жуншань талбай нь Сэргэн мандалтын үеийн болон бусад хэв маягийн колонийн барилгуудаар хүрээлэгдсэн байдаг. Алдартай наран шарлагын газрууд нь Tiger Beach, Golden Pebble Beach юм. Далянь хот нь Азийн Европ гэдгээрээ алдартай бөгөөд хотын эмх цэгц, цэвэрхэн байдал нь жуулчдыг татах гол түлхүүр болдог. Мөн Хятадын аялал жуулчлалын шилдэг хотуудын нэг бөгөөд ''Романтик хот'' гэж нэрлэгддэг. 

Аяллын үнэ : 2.390.000₮ 
Аяллын хугацаа : 7 шөнө, 8өдөр
Аялал гарах хугацаа : Даваа гараг бүр 
Аяллын чиглэл : Улаанбаатар-Далянь шууд нислэг

Аяллын үнэд багтсан зүйлс : 
- УБ- Дальян- УБ нислэгийн 2 талын тийзний үнэ
Зочид буудлын зардал
Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
Хөтөлбөрт багтсан хоолны зардал
Аяллын даатгал
Аяллын хөтөч

Аяллын үнэд багтаагүй зүйлс : 
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Хувийн хэрэгцээний зардал·   

Хөтөлбөр

1-р өдөр: Улаанбаатар-Дальян

Улаанбаатраас 20:30 минутанд Хүннү эйр компаний онгоцоор нисэж 23:00 цагт Дальян хотод газардана. Онгоцны буудлаас аяллын хөтөч тосон аваад зочид буудалруугаа явна. Буудлын өрөөнд аялагчдад зориулан зууш бэлтгэсэн байгаа.
Дальян хот нь Хятад улсын аялал
, эдийн засаг маш сайн хөгжсөн далайн боомт хотуудын нэг нь бөгөөд “Романтик нийслэл” хэмээн нэрлэгдэдэг.50км урттай далайн эргийн дагуу аялагчдад зориулсан үзэсгэлэнт амралтын газруудыг байгуулсан нь Дальян хотын нэрийн хуудас болсон юм.

2-р өдөр: Дальян

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид хөтөлбөрт ороогүй хотын үзэсгэлэнт газруудаар явж өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. 

/Өглөөний цай/

3-р өдөр: Дальян

07:00--10:00 өглөөний цайгаа ууна. Энэ өдөр Дальян хотын аялалдаа гарна
- Лянхуа уул -- Дальян хотын хамгийн өндөр төв цэг, далайн түвшнээс дээш 259.6 метр өндөртэй, эндээс Дальян хотыг бүхэлд нь харна.
- Зүншан талбай -- Зуншань хөгжмийн талбай гэгддэг зуншань талбай нь Хятадын зүүн хойд бүсийн хамгийн том дугуй талбай юм. Венецийн усан хотод завиар аялал хийнэ.
- Хайшин талбай --Хайшин талбай нь Дальян хотын баруун өмнөд хэсэгт орших задгай талбай юм.
- Шинхайн олтригийн далайн гүүр
- Сувдан музей 

/Өглөө, Оройн хоол/

4-р өдөр: Дальян

07:00--10:00 өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр учир аялагчид дэлгүүр , худалдааны төвөөр орж худалдан авалт хийх мөн Дальян хотоор өөрсдийн хүссэнээрээ зугаалах боломжтой

 /Өглөөний цай/

5-р өдөр: Дальян

07:00--10:00 өглөөний цайгаа ууна. Үүний дараа Discovery хаант улс руу явна Discovery Kingdom Theme Park-д байгалийн сайхныг харангаа өдрийг зугаатай өнгөрүүлэх болно. Мөн Жиншитан наран шарлагын газар очно.  Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна

/Өглөө,Оройн хоол/

6-р өдөр: Дальян

07:00--10:00 өглөөний цайгаа уугаад энэ өдөр мөн Чөлөөт өдөр. Аялагчид Дальян хотоор өөрсдийн хүслээрээ маршрутаа гарган өдрийн турш зугаалах боломжтой

/Өглөөний цай /

7-р өдөр: Дальян

07:00--10:00 өглөөний цайгаа ууна. Энэ өдөр Дальяний байгалийн түүхийн музейг үзэх болно. Энэхүү Байгалийн музей нь "Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн музей"-ээр үнэлэгддэг. Мөн үслэг эдлэлийн дэлгүүрээр орж худалдан авалт хийх боломжтой. Үүний дараа автобусаар фу-жиа зуан далайн эрэгт очих бөгөөд тэнд гайхалтай өдрийн хоолыг зооглох болно. Орой нь буудалдаа ирээд амарна

/Өглөө,Өдрийн хоол/

8-р өдөр: Дальян -Улаанбаатар

07:00--10:00 өглөөний цайгаа ууна.
12:00 Ачаа тээшээ бэлдэн буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг. Ачаа тээшээ буудалд үлдээгээд 18:00 хүртэл худалдан авалт хийнэ.
Буудалд
аа цугларч, оройн хоолоо идээд 20:30 цагт онгоцны буудал руу хөдөлнө. 23:55 цагт  Дальян - УБ-ын чиглэлд ниснэ. Ийнхүү 02:45 цагт УБ-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно

/Өглөөний цай/

 

Зургын цомог