Мэдээлэл

'DREAM' хэмээх казинотой хөлөг онгоц нь нийт 15 давхар 77500тонн жинтэй нэг дор 2000гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай 5 одтой хөлөг онгоц юм. Хөлөг онгоц дээр театр, ресторан, караоке, бар, лоунж, казино, татваргүй барааны дэлгүүр, усан бассейн, жакуз тоглоом зэрэг бүх зүйлс байдаг.

Тухайн онгоц нь 2ортой, 3ортой, тагттай, далайруу харсан цонхтой гэсэн өрөөний сонголтуудтай байдаг. Аялагчид нэмэлт төлбөрөө төлөн хүссэн өрөөгөө захиалах боломжтой.



АЯЛЛЫН ҮНЭ: 2.990.000₮

   АЯЛАЛ ГАРАХ ХУГАЦАА: 3 сарын 21, 26

                                                      4 сарын 13, 21


Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Усан онгоцон дээрх үзвэр үйлчилгээ усан парк, тоглоомын төв, ресторан /өглөө, өдөр, оройн буфет хоол/, бассейн, казино, тоглоомын төв, фитнес гэх мэт зүйлс.
  • Далайруу харсан цонхтой 2 ортой өрөөний төлбөр
  • УБ-ЗМҮ-УБ галт тэрэгний тасалбар /купе вагон/
  • ЗМҮ-Эрээн-ЗМҮ автобусны билет
  • Эрээн-Тяньжин-Эрээн автобусны билет
  • Мэргэжлийн хөтөч
  • Чежү болон Фукоука хотын өдрийн аялал

 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө.
  • Зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө авна.
  • Усан онгоцон дээрх согтууруулах ундааны зүйлс.
  • Усан онгоц дээрхи дата
  • Аяллын даатгал нэг хүний 70 юань
  • Өрөө үйлчилгээний төлбөр 5хоногийн 650юань /тагттай өрөөнд байрлавал 5 хоногийн 90 америк доллар/
  • Японы хилээр нэвтрэх хураамж 1000 иен

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар - Замын - Үүд 

Энэ өдөр Улаанбаатар-Замын Үүд хүрэх 16:50 минутад хөдлөх галт тэргэнд сууснаар аялал эхэлнэ.

2 Өдөр: Замын үүд-Эрээн-Тяньжин

Өглөө 07:20 минутад Замын Үүдэд буун Эрээн чиглэлийн автобусанд суун Хоёр Улсын хил гаран Эрээн хотод очино. Үдээс хойш 14 цагт Эрээн-Тианьжин чиглэлийн автобусанд сууна. Энэ өдөр бүхэл өдөржин аяны замд явах тул замдаа байгалийн сайхныг харан өнгрүүлэх боломжтой.

/Эрээнд өдрийн хоолтой/

3 Өдөр: Тяньжин

08:00 цагт Тяньжин хотын Усан онгоцны зогсоол дээр очин бүртгэлээ хийлгэн усан онгоцондоо суух болно. Үүний дараа усан онгоцны 14 давхарт ресторанд үдийн цайгаа ууснаар бидний гайхалтай аялал эхлэх болно.

/Тяньжин-д өглөөний цайтай, Усан онгоцондоо суугаад өдөр, оройн хоолтой/

4 Өдөр: Далайн аялал

Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

/Өглөө, Өдөр, Оройн хоолтой/

5 Өдөр: Японы Фукуока хот

Энэ өдөр өглөө заасан цагын дагуу хөлөг онгоцноосоо буун,  Япон улсын фүкүока хотын аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэн, хотын хөгжил цэнгэл болсон газруудаар зочилон тухайн улсын татваргүй барааны дэлгүүрээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

/өглөөний цай, оройн хоолтой/

6 Өдөр: Солонгосын Чежү арал

Энэ өдөр Чежү арлын эргийн аялалтай. Өглөө заасан цагын дагуу хөлөг онгоцноосоо бууж, луун дүрст арал, галт уулын дэлбэрэлтээс үүссэн 1950метр бүхий өндөр Халла-уул, ногоон цайны үйлдвэр зэрэг газруудаар зочилно. Мөн тухайн газрийн татваргүй барааны дэлгүрүүдээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрүүлээрэй.

/өглөөний цай, оройн хоолтой/

7 Өдөр: Далайн аялал

Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

/өглөө, өдөр, оройн хоолтой/

8 Өдөр: Тяньжин

Энэ өдөр бидний буцах өдөр тул өглөө эрт 08:00 цагт Тяньжин боомт дээр бууна. Өдөр 14:00цагт унтлагын автобусандаа сууж Эрээн хотын зүг хөдөлнө. /Эрээн хотод ирж буудалд хононо/

9 Өдөр: Эрээн - Замын - Үүд

Өглөөний цайны дараа чөлөөт хөтөлбөртэй. 12:00 цагт зочид буудлаа хүлээлгэн өгөөд Замын үүдрүү хөдөлнө. Замын үүдээс 17:50 цагт Улаанбаатарын купе вагонд сууна.

/өглөөний цай/

10 Өдөр: Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатарт бууснаар бидний дурсамж дүүрэн гайхалтай аялал өндөрлөнө.

 

 

Зургын цомог