Мэдээлэл
Аяллын үнэ: Том хүн: 710.000₮
Хүүхэд: 410.000₮ / 3-10нас /
Аялал гарах хугацаа: Мягмар, Пүрэв, Баасан, Ням гараг бүр
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ – Замын – Үүд – УБ 2 талын галт тэрэгний билет (купе)
- Жининь 5 одтой амралтын цогцолборт 2 хонох
- Эрээн хотод 1 хонох зочид буудал
- Аяллын үзвэр үйлчилгээ
- Аяллын тээврийн зардал
- Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, оройн хоол
- Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аяллын өдрийн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Жининь амралтын цогцолборт зочид буудлын өрөө авах бол 190юань нэмж төлнө
- Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
Хөтөлбөр
1 Өдөр: Улаанбаатар - Замын үүд
Бидний аялал ..... сарын .....-нд эхлэх бөгөөд аялагч та бүхэн УБ –Замын-Үүд чиглэлийн галт тэрэгээр зорчино.
•16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө.
•07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)
2 Өдөр: Замын - Үүд - Эрээн - Жининь
07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суух болно. Тухайн автобустайгаа цааш хөдлөн 2 улсын хил гаалиар нэвтэрнэ.
09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. ( гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ.
Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно.
Өдрийн хоол (аялагчид өөрсдөө төлнө)
14:00 цагт Өдрийн хоолны дараа аяллын автобусанд суун Жининь хот руу хөдлөнө. /3 - 4цаг явна /
17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирэх болно. (замын түгжрэлээс хамааран буух цаг хойшлох магадлалтай).
Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн халуун рашаан, саун бассейн болон усан парктай.
18:00 цагт оройн хоолоо зооглоно. (буфетээр) Нийтийн унталгын зааланд хонох болно.
Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай.
3 Өдөр: Жининь
- Өглөөний цайны дараа Жининь хотын аяллаа эхлүүлэх болно. Энэ өдөр:
- Догшин Барсын цэцэрлэгт хүрээлэн
- Ове талбай
- Ябло ОУ-ын арьсан эдлэлийн дэлгүүр
- Ванда худалдааны төвөөр зочлон худалдан авалт хийх боломжтой.
- Худалдан авалтын дараа амралтын цогцолбортоо буцан ирэх болно.
- 18:00 – 21:00 цагт оройн хоолоо зооглоно. (буфетээр)
- Оройн хоолны дараа чөлөөт цаг байх тул аялагчид өөрдийн сонирхлоор өнгөрүүлнэ
4 Өдөр: Жининь – Эрээн хот
Өглөөний цайны дараа Жининь хотоос аяллын автобусандаа суун Эрээн хотын зүг хөдлөх болно.
Эрээн хотод ирээд аялагч та бүхэн өөрсдийн хүссэнээр худалдан авалт хийх боломжтой.
Оройн хоолтой.
5,6 Өдөр: Эрээн хот – Замын- Үүд
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Хил гаалиар нэвтрэн гарч Замын – Үүдэд ирнэ.
- 18:05 цагт Замын-Үүдээс хөдөлж
- 09:20 цагт УБ хотод ирснээр манай дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Зургын цомог