Хайнаны Хайкоу шууд нислэгтэй

Хайнаны Хайкоу шууд нислэгтэй

Мэдээлэл

Аяллын онцлог

Дорнын сувд Хайнан арлын аяллаар үзэсгэлэнт далайн эрэг, дэлхий дээрх хамгийн том хүний гараар бүтээгдсэн хиймэл арал дээр амрангаа усан парк, халуун рашаанд амарна. Мөн Хайнан арлын үзэсгэлэнт газруудаар аялна.

Аяллын үнэ

Том хүн: 3,490,000₮

Ганцаараа 1 өрөөнд орох бол: 4,190,000₮

Хүүхэд /12 нас хүртэлх: 3,490,000₮

Зочид буудалд оргүй: 2,990,000₮

Цагаан сарын аяллын үнэ

Том хүн: 4,890,000₮

Ганцаараа 1 өрөөнд орох бол: 5,590,000₮

Хүүхэд /12 нас хүртэлх: 4,890,000₮

Зочид буудалд оргүй: 4,290,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

Жуулчны автобусны үйлчилгээний зардал

Аяллын хөтчийн үйлчилгээний зардал

Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

УБ-Хайкоу-УБ 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийз

Аяллын үнэд багтаагүй зүйлс

Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал

Хувийн хэрэгцээний зардал

Хөтөлбөр

1 өдөр: Улаанбаатар-Хайкоу

Аялагчид оройн 21:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Хайкоу-ын чиглэлд 5 цаг ниснэ. Хайкоу-д ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2 өдөр: Хайкоу-Сармагчингийн арал-Саняа

Өглөөний цайны дараа 2138 м агаарын дүүжингээр Сармагчингийн арал руу очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн хошин show үзэж, сармагчингуудтай зургаа татуулан зугаатай байх болно. Үүний дараа Хайнан арлыг Азийн Хавай хэмээн алдаршуулсан тус арлын нэрийн хуудас болсон, хамгийн үзэсгэлэнтэй, амрахад хамгийн тохиромжтой, Яалун булангийн Олон улсын сүлжээ буудал болох Holiday Inn Suite зочид буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол
3 өдөр: Саняа Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Онцолж хэлэхэд Holiday Inn буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно.

  • Өглөөний цай
4 өдөр: Саняа

Үдээс өмнө зочид буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Үдээс хойш Хайнан арлын алдарт акулын тосны үйлдвэр болон сувдны үйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулсаны дараа нь Banling Hot spring resort халуун рашаанд амарна. Тус халуун рашаан нь 38 нэр төрлийн тайвшруулах, сэргээх, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах гэх мэт бүх төрлийн эмчилгээний халуун рашаантай. Түүнчлэн халуун орнуудын нэрийн хуудас болсон загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж, сэргээн массажлах үйлчилгээ авах боломжтой. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол
5 өдөр: Саняа-Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно

  • Өглөөний цай
  • Оройн хоол
6 өдөр: Саняа-Ойн хүрээлэн -Шилэн гүүр

Өглөөний хоолны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамалуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно.

  • Өглөөний цай
  • Оройн хоол
7 өдөр: Саняа -Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Онцолж хэлэхэд Holiday Inn буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно.

  • Өглөөний цай
8 өдөр: Саняа-Хайкоу-Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид тааваараа амраад 12:00 цагт зочид буудалаа хүлээлгэн өгч хурдны замаар 260 км явж Хайкоу хотод хүрнэ. Оройн хоолны дараа Хайкоуд байрлах хамгийн том худалдааны төв болох MOVA худалдааны төвөөр худалдан авалт хийнэ. Тус худалдааны төв нь олон төрлийн брэндийн дэлгүүрүүд, хоолны газрууд, кино театр, хүүхдийн тоглоомын газрууд зэрэг бүх үйлчилгээг нэг дороо төвлөрүүлсэн томоохон худалдааны төв юм. Энэхүү худалдааны төвд Zara, Uniqlo, H&M, Decathlon, Nike, Adidas зэрэг дэлхийд алдартай бидний мэдэх бүх төрлийн брэндийн дэлгүүрүүд байдаг. Тус дэлгүүрээр худалдан авалт хийсэний дараа нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Зургын цомог