Хайлаар-Манжуур

Хайлаар-Манжуур

Мэдээлэл

Манжуур нь БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин км нутагтай хот  юм. Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын  Забайкальск хоттой хил залгаа оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших  худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай  МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.


Аяллын үнэ : 690.000₮

Аяллын хугацаа : 3 шөнө, 4 өдөр

Аяллын чиглэл : Улаанбаатар -  Хайлаар - Манжуур

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • УБ-Хайлаар-УБ чиглэлийн нислэгийн тийз
  • Аяллын хугацаанд үйлчлэх автобус /Хайлаар-Манжуур- Хайлаар/
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө-3, өдөр-2, орой-1/

Аяллын хөтөлбөрт багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн оройн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний өөрийн зардлаар үзсэн үзвэр үйлчилгээний төлбөр

Хөтөлбөр

1 өдөр : Улаанбаатар-Хайлаар 

   Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр 07:30 цугларч бүртгэл хийлгэнэ .

   11:30 цагт Улаанбаатараас Хүннү эйр компанийн шууд нислэгээрХайлаар хот руу ниснэ.

   13:10 цагт Хайлаар хотын нисэх онгоцны буудалд бууж Монгол хөтөч тосож авснаар аялал маань эхэлнэ.

   Өдрийн хоол

   Үүний дараа Манжуур хотын зүг хөдөлнө. /200 км 3цаг явна/

   Оройн хоол

  2 Өдөр : Манжуур

   07:00-09:00 өглөөний цайгаа уугаа уусны дараа Манжуур хотын аялалдаа гарах болно. Манжуур хотын гудамжаар зугаалан, Матрёшка талбай, Хуримын ордон /хотыг дээрээс харах үзвэрийн тавцан/, Музей, Матрешканы талбай гэх мэт маш олон үзвэрүүдийг үзэх бөгөөд Өдрийн хоолоо идээд ’Ванда” дэлгүүр орж худалдан авалт хийх боложтой. Зочид буудалдаа амарна. Оройн хоол /    аялагчид өөрсдөө/

  3 Өдөр : Манжуур-Хайлаар

   07:00-09:00 өглөөний цайгаа ууна. Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа Хайлаар хотын зүг хөдөлнө.

   /200км 3 цаг автобусаар явна/ Өдрийн хоол иднэ аялагчид өөрсдөө.

   Хайлаар хот дахь ‘’Desheng’’ зочид буудалд бууна. Чөлөөт цаг

   Оройн хоол аялагчид өөрсдөө.

  4 Өдөр : Хайлаар-Улаанбаатар

   07:00-09:00 өглөөний цай уугаад 10:30 цагт нисэх онгоцны буудал явна.

   14:10 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ . 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бууснаар бидний аялал өндөрлөнө.

Зургын цомог