Мэдээлэл
- Аялал гарах хугацаа: Пүрэв, Бямба гараг бүр
- Аяллын үргэлжлэх хугацаа: 6шөнө,7өдөр
- Аяллын төлбөр: Том хүн – 890.000₮, Хүүхэд /3-10нас/ – 590.000₮
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ – Замын – Үүд – УБ 2 талын галт тэрэгний билет (купе)
- Хил гарах 2 талын автобусны билет
- Мини Аватар цогцолборт 2 хонох
- Хөх хотын зочид буудалд 1 хонох
- Эрээн хотод 1 хонох зочид буудал
- Аяллын үзвэр үйлчилгээ
- Аяллын тээврийн зардал
- Хөтөлбөрт заагдсан өглөөний цай,оройн хоол
- Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аяллын өдрийн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
Хөтөлбөр
1 өдөр: Улаанбаатар - Замын - Үүд
УБ – Замын-Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. (галт тэрэг хөдлөхөөс 30 мин өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу).
16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. (галт тэрэгтээ хоноглоно). 07:20 цагт Замын- Үүд бууна.
2 өдөр: Эрээн - Хөх хот
07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд сууж 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. Хилээр нэвтэрч Эрээн хотын авто вокзал дээр очиход манай аяллын баг та бүхнийг тосон авах болно.
Өдрийн хоолоо зооглоно. /аялагчид өөрсдөө төлнө/
14:00 цагт Эрээн хотоос Хөх хотын зүг хөдөлнө. /5-6 цаг явна/
17:00 цагт Хөх хотод ирээд зочид буудалдаа байрлан оройн хоолоо зооглоод амарна. Оройн хоолны дараа чөлөөт цаг байх тул аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
3 өдөр: Хөх хот - Мини Аватар
Өглөөний цайгаа уусны дараа Хөх хотын томоохон зах, худалдааны төвөөр зочилж худалдан авалт хийх боломжтой.
16:00 цагт цугларан автобусандаа сууж аяллаа үргэлжлүүлэн Мини Аватарын зүг хөдлөх болно. /1цаг явна/ Мини аватар-д хүрэлцэн ирээд зочид буудлын өрөөгөө хүлээн авч амарна. Оройн хоолны дараа галын наадамтай.
4 өдөр: Мини Аватар
Өглөөний цайгаа уусны дараа Мини аватарын шилэн гүүрээр гарч амьтны хүрээлэн үзээд усан паркад тоглон өдрийг өнгөрүүлнэ. Мөн аялагчид өөрсдийн хүсэлтээр нэмэлт төлбөрөө төлөн солонгон гүүр, дүүжин савлуураар тоглох боломжтой. Оройн хоолны дараа чөлөөт цаг байх тул аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
5 өдөр: Мини Аватар - Эрээн
Өглөөний цайгаа уун зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод ирэн зочид буудалдаа амарна. Өдрийн хоол /аялагчид өөрсдөө/
Эрээн хотод ирсэнээр чөлөөт цагтай тул та бүхэн зах, худалдааны төвөөр зочилж худалдан авалт хийх боломжтой. 18:00 цагт зочид буудлын 1 давхарт ресторанд оройн хоолоо зооглоно.
6,7 өдөр: Замын-Үүд - Улаанбаатар
Өглөөний цайгаа ууж 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Хил гаалиар нэвтрэн гарч Замын-үүдэд ирнэ. Ингээд Замын-үүд -Улаанбаатар чиглэлд 18:05 цагт хөдөлж Улаанбаатарт 09:20 цагт бууснаар аялал маань өндөрлөнө.
Зургын цомог