Мэдээлэл


Жанжакоу хот нь 4н сая хүн амтай ХЭБЭЙ мужийн томоохон хот бөгөөд аж үйлдвэрээрээ алдартай ба 2022 оны Бээжинд болсон дэлхийн өвлийн олимп болсон хот юм. Монголчууд бид нарын сайн мэдэх Жанжакоу хотын Монгол нэр нь Чулуун хаалга Хубилай хааны дунд нийслэл байсан хот юм. Хятад улсад томоохондоо буюу эхний 10-т орох рашаан, саунтай том цогцолборт байрлана. /Зуны цагт гадаах том бассейн, усан парк нь 24цаг ажилладаг/

Аялал гарах хугацаа:  НЯМ гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 7шөнө,8өдөр

Аяллын төлбөр: Том хүн –1.590.000₮,  Хүүхэд /3-10нас/ – 1.290.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын – Үүд - УБ 2 талын галт тэрэгний билет /купе вагон/
  • Жининь 5 одтой амралтын цогцолборт 1 хонох
  • Бээжин хотод 2 хонох /4 одтой зочид буудал/
  • Жанжакоуд амралтын цогцолборт 1 хонох
  • Эрээн хотод 1 хонох зочид буудал
  • Universal Studio такс
  • Аяллын үзвэр үйлчилгээ
  • Аяллын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч

 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар - Замын - Үүд

Бидний аялал ..... сарын .....-нд эхлэх бөгөөд аялагч та бүхэн УБ –Замын-Үүд чиглэлийн галт тэрэгээр зорчино.

  • 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө.
  • 07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)

2 Өдөр: Замын - Үүд - Эрээн - Жининь

07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суух болно. Тухайн автобустайгаа цааш хөдлөн 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно. Өдрийн хоол (аялагчид өөрсдөө төлнө) 14:00 цагт Өдрийн хоолны дараа аяллын автобусанд суун Жининь хот руу хөдлөнө. /3 - 4цаг явна /. 17:00 цагт Жининь хотод хүрэлцэн ирэх болно. Жининь хотын хамгийн том 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн халуун рашаан, саун бассейн болон усан парктай.

  • 18:00 цагт оройн хоолоо зооглоно. (буфетээр) Нийтийн унталгын зааланд хонох болно. Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай.

3 Өдөр: Жининь - Бээжин

Өглөөний цайгаа ууна. (буфетээр). Өглөөний цайны дараа Бээжин хотын зүг хөдөлнө. Замын ачааллаас хамаараад 5-6цаг явна. Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)

Энэ өдөр алдарт Шувууны Үүр цогцолбор болон Цагаан хэрэмийг үзэх болно. Бээжин дэх 4 одтой зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.

4 Өдөр: Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Universal Studio-г үзэх болно. Тус цогцолбор 7 сэдэвчилсэн бүстэй юм.

  • Холливуудын өргөн чөлөө
  • Харри Поттерийн шидтэний ертөнц
  • Минионууд
  • Кунгфу Фандагийн гайхамшигт нутаг
  • Трансформерс: Метробааз
  • Юрийн галавын ертөнц
  • Усан парк Цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

5 Өдөр: Бээжин - Жанжакоу

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Бээжин хотын Dayuechin худалдааны төвөөр орон 10н давхарт байрлах Тиймлаб гэрлийн шоуг үзэн 3,4,5н давхарт байрлах электрон тоглоомнуудыг сонирхон тоглож болно. Худалдааны төв дотор ресторан болоод том том брэндүүд байдаг тул худалдан авалт хийх боломжтой.

  • 15:30 минутанд цугларан автобусандаа суун Жанжакоу хотын зүг хөдлөнө. /Хурдны замаар /170км явна/ Жанжакоу хотод ирэн зочид буудлын өрөөгөө хүлээн аваад 19:00цагт оройн хоолоо зооглосны дараа халуун рашаан, саун, бассейнд орон амрах боломжтой.

6 Өдөр: Жанжакоу - Эрээн

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Жанжакоу - Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн дэх зочид буудалдаа байрлана. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид та бүхэн зах, худалдааны төв орон худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо идээд Зочид буудалдаа амарна.

7,8 Өдөр: Замын - Үүд - Улаанбаатар

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хил гаалиар нэвтрэн гарч Замын – Үүдэд ирнэ.

  • 8:05 цагт Замын-Үүдээс хөдөлж
  • 09:20 цагт УБ хотод ирснээр манай дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Зургын цомог