Хайнаны Саняа шууд нислэгтэй

Хайнаны Саняа шууд нислэгтэй

Мэдээлэл

Хайнан нь Хятадын хамгийн өмнө хэсэгт орших халуун орны томоохон арал юм. Орчин үед Хайнан арал нь Хавайн аралтай дүйцэхүйц маш олон аялагчидыг татаж байгаа нь Хайнаныг Дорны Хавай гэж хүмүүс нэрлэдэг болсон байна. Хайнан арал нь 8 сая хүн амтай, 34,000 кв.км газар нутагтай. Нийслэл нь 1,7 сая хүн амтай Хайкоу хот бөгөөд Улаанбаатар хоттой нэг цагийн бүслүүрт оршдог учраас цагийн зөрүү байдаггүй. Дундаж температур нь +24с, +28с хэмтэй байдаг. Хайнанчууд даосизм, буддизм, лал, христос, католик шашин шүтлэгтэй, хятадаар ярьдаг, бүх нийтээр хэрэглэдэг бичиг нь хятад ханз юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус бүс онцгой анхаарч олон улсын Хайкоуд Мэйлань, Сан яад Феникс гэсэн 2 том нисэх онгоцны буудлуудаар үйлчилдэг байна. Цэвэр тунгалаг ус, цагаан элсэн наран шарлагын газар, усан доорхи баян ертөнц байгалийн үзэсгэлэнт булангууд, Зүүн өмнөд Азийн хамгийн сайн гольфийн талбай гэх зэрэг дурдаад байвал олон зүйл бий. Мөн Сан Яа нь Хайнан мужийн хамгийн өмнөд хэсэгт орших Хятадын цорын ганц халуун бүсийн тэнгисийн аялал эргийн аялал жуулчлалын хот юм. Сан Яаг Хятадын өмнө хаалга гэж үздэг.

 

 

Аяллын үнэ: 2.790.000₮

Аяллын хугацаа: 8шөнө, 9өдөр

Аялал гарах хугацаа: БЯМБА гараг бүр

Аяллын чиглэл: Улаанбаатар - Саняа шууд нислэг

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

- 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал

- Улаанбаатар – Саняа - Улаанбаатар 2 талын нислэгийн тийз

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал

- Хөтөч унааны зардал

- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

- Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал

- Хувийн хэрэгцээний зардал

Хөтөлбөр

Өдөр 1: Улаанбаатар – Саняа

Аялагчид оройн 23:00 цагийн нислэгээр Улаанбаатараас Саняа-ын чиглэлд 5 цаг ниснэ. Саняа-д ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 2: Саняа – Чөлөөт өдөр 

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

 (Өглөөний цай)

Өдөр 3: Саняа – Хотын аялал – Усан онгоц

Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт акулын тосны үйлдвэр болон сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Өдөр 4: Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

(Өглөөний цай)

Өдөр 5: Саняа – Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

(Өглөөний цай, Оройн хоол)

 

Өдөр 6: Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

(Өглөөний цай)

 

Өдөр 7: Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. 

(Өглөөний цай)

 

Өдөр 8: Саняа – Ойн хүрээлэн- Шилэн гүүр

Өглөөний хоолны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аяллаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамалуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.

(Өглөөний цай)

Өдөр 9 : Саняа - Улаанбаатар 

Аялагчид Саняагаас өглөөний 05:00 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй дурсамжаа өвөртлөн Улаанбаатар хотын зүг ниснэ.

 

Зургын цомог