Мэдээлэл

Аялал гарах хугацаа: 

Аяллын үргэлжлэх хугацаа: 9 шөнө 10 өдөр

Аяллын төлбөр: Том хүн- 2.990.000₮

Жирэмсэн эхчүүд болон 5с доош насны хүүхэд явах хориотой.

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Усан онгоцон дээрх үзвэр үйлчилгээ усан парк, тоглоомын төв, ресторан /өглөө, өдөр, оройн буфет хоол/, бассейн, тоглоомын төв, фитнес гэх мэт зүйлс.
  • 4 хүний тагттай өрөөний үнэ багтсан
  • УБ-ЗМҮ-УБ галт тэрэгний тасалбар /купе вагон/
  • ЗМҮ-Эрээн-ЗМҮ автобусны билет
  • Эрээн-Тяньжин-Эрээн аяллын автобусны 2талын билет
  • Тяньжинд зочид буудалд 1хонох төлбөр
  • Эрээнд зочид буудалд 1хонох төлбөр
  • Мэргэжлийн хөтөч
  • Чежү болон Фукоука хотын өдрийн аялал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө.
  • Зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө авна.
  • Усан онгоцон дээрх согтууруулах ундааны зүйлс.
  • Усан онгоц дээрхи дата
  • Аяллын даатгал нэг хүний 70 юань
  • Өрөө үйлчилгээний төлбөр 605 юань / 5хоногийн /
  • Японы хилээр нэвтрэх хураамж 1000 иен

Хөтөлбөр

1 өдөр: Улаанбаатар – Замын-Үүд

Энэ өдөр 16:40 минутын УБ – Замын -Үүд чиглэлд явах галт тэргэнд сууснаар бидний гайхалтай аялал эхлэх болно.

2 өдөр: Замын – Үүд – Эрээн – Тяньжин

Өглөө 07:20 минутад Замын – Үүдэд буун хил гарах автобусандаа суун хоёр улсын хил гаалиар нэвтэрсэний дараа Эрээн хотод хүрнэ. Үдээс хойш 14цагт Эрээн – Тяньжин чиглэлийн автобусанд сууна. 900гаруй км явсны дараа Тяньжин хотод ирэн усан онгоцны боомтын ойролцоох зочид буудалд байрлан амарна. /Эрээнд өдрийн хоолтой/

3 өдөр: Тяньжин

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд усан онгоцондоо суухаар явна. Тяньжины порт руу очин бүртгэлээ хийлгэн усан онгоцондоо сууна. Хөлөг онгоцонд сууснаар оройн хоол зооглон, хөлөг онгоцны янз бүрийн байгууламжуудаар аялж, аялалын хөлөг онгоцны байнгын аврах сургуулилтад оролцох боломжтой. Үүний дараагаар Хөлөг онгоц дээрх тансаг зэрэглэлийн аялал маань эхэлнэ. /өглөөний цай, оройн хоолтой/

4 өдөр: Далайн аялал

Энэ өдөр Номхон далайд  хөлөг онгоцон дотор бүх л өдрийг өнгөрүүлэх болно.  Төрөл бүрийн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдах тул та энэхүү боломжийг бүү алдаарай. /өглөө, өдөр, оройн хоолтой/

5 өдөр: Солонгос орны Чэжү арал

Энэ өдөр Чежү арлын аялалтай. Заасан цагийн дагуу хөлөг онгоцноос буун арлын үзэсгэлэнт газруудаар зугаалан татваргүй барааны дэлгүүрээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрүүлэх боломжтой. /өглөөний цай, оройн хоолтой/

6 өдөр: Япон орны Фукуока арал

Энэ өдөр Фукуока арлын аялалтай. Заасан цагийн дагуу хөлөг онгоцноос буун арлын үзэсгэлэнт газруудаар зугаалан татваргүй барааны дэлгүүрээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрүүлэх боломжтой. /өглөөний цай, оройн хоолтой/

7 өдөр: Далайн аялал

Энэ өдөр Номхон далайд  хөлөг онгоцон дотор бүх л өдрийг өнгөрүүлэх болно.  Төрөл бүрийн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдах тул та энэхүү боломжийг бүү алдаарай. /өглөө, өдөр, оройн хоолтой/

8 өдөр: Тяньжин – Эрээн

Энэ өдөр бидний буцах өдөр тул өглөө эрт өрөөгөө хүлээлгэн өгөн бүртгэлээ хийлгэн усан онгоцноос буух болно. Өдөр автобусандаа сууж Эрээн хотын зүг хөдлөнө. Эрээн хотод ирж зочид буудалд хононо. /өглөөний цай/

9 өдөр: Эрээн – Замын – Үүд

Өглөөний цайгаа уусны дараа 12цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 13цагт автобусандаа суун хоёр улсын хил гаалиар нэвтрэн Замын – Үүдэд ирнэ. Замын – Үүдээс 18:05 цагийн купе вагонд суун Улаанбаатар хотын зүг хөдлөнө.

10 өдөр: Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирсэнээр бидний дурсамж дүүрэн гайхалтай аялал маань өндөрлөнө.

Зургын цомог