Дубайн аялал
Мэдээлэл
Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон хотын нэг болох Дубай нь 2.6 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээ нь 1114 километр квадрат юм. Баян, дээд зиндааны амьдралаараа дэлхийд алдартай энэ газар 30 жилийн дотор энгийн нэгэн тосгоноос тансаг зэрэглэлийн том хот болж чадсан нь үнэхээр гайхалтай. Дубай хот нь Арабын хойг дээр Персийн булангийн урд талд оршино. Эрт дээр үеэс Дубайг худалдаачдын хот гэж нэрлэдэг байсан бөгөөд 150 жилийн тэртээгээс Персийн булангийн хамгийн чухал боомт хот болон хөгжсөн ажээ.
Аяллын үнэ: 2.890.000₮ + тийз
Аяллын хугацаа: 8шөнө, 9өдөр
Аялал гарах хугацаа: БААСАН гараг бүр
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 4 одтой зочид буудалд хоёроороо байрлах
- Хөтөлбөрт багтсан хоолнууд
- Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
- Аяллын хөтөч
- Гадаад аяллын даатгал
- Аяллын унаа
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Хөтөлбөрт ороогүй хоол
- Хөтөлбөрт ороогүй үзвэр
- Аялагчийн хувийн хэрэгцээний зардал
- Аяллын хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
Хөтөлбөр
1 өдөр: Улаанбаатар – Бээжин - Дубай
Энэ өдөр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас өглөөний 08:15 цагийн нислэгээр Бээжингийн чиглэлд ниснэ. Бээжингийн нисэх онгоцны буудлаас Дубай руу ниснэ. / Нислэг 7цаг орчим үргэлжилнэ. Нислэгийн хуваарь өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу/. Дубайд бууж хил гаалиар нэвтэрсний дараа зочид буудалдаа ирж аян замын алжаалаа тайлан амарна. Энэ өдөр хоолоо аялагчид өөрсдөө хариуцна.
2 өдөр: Дубай
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад тааваараа амарч байгаад өдрийн хоолны дараа Дубайн элсэн цөлийн аялалдаа гарна. Энэхүү сафари аялал нь Дубайн аяллын заавал үзэх зүйлийн нэг бөгөөд маш сонирхолтой аялал байх болно. Энэ өдөр Дубайн элсэн цөлөөр жип машин хөлөглөн давхиж, элсэн цөлд байрлах кэмпэд зочлон араб үндэсний хувцас өмсөн зургаа авахуулж, хена зураг зуруулах, бэли танура бүжгийн үзүүлбэр, галт үзүүлбэр үзэн, амтат оройн хоол зооглон цагийг зугаатай өнгөрүүэх болно. Элсэн цөлийн аяллаа дуусгаад буудалдаа ирж амарна.
/өглөөний цай, өдөр, оройн хоолтой/
3 өдөр: Дубай
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Дубай хотын аялалдаа гарна. Энэ өдөр Персийн булангийн цагаан элсэн эрэгтэй Жумейра далайн эргээр зугаална. Та дэлхийн 7 одтой тансаг зочид буудал Burj Al Arab, Atlantis the Palm-ыг дэргэдээс нь харах болно. Дэлхийн хамгийн өндөр зочид буудлуудын нэг болох Burj Al Arab 57 давхар бөгөөд 1999 оны 12 сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн түүхтэй. Дэлхийн хамгийн үнэтэй 15 зочид буудлын 12-рт ордог. Atlantis the Palm зочид буудал нь усан парк, далайн аквариумаараа алдартай.
4 өдөр: Дубай – Абу Даби
Өглөөний цайны дараа автобусандаа суун АНЭУ-ын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны гол төв болох нийслэл Абу Даби хотын зүг хөдөлнө. Абу Дабид дэлхийд алдартай цагаан гантиган сүм болох Шэйх Заядын сүмийг үзэж сонирхоно. Шэйх Заядын сүмд 35тн жинтэй дэлхийн хамгийн том хивс байдаг бөгөөд уг хивсийг 1300 хивсний нэхмэлчид 2 жилийн хугацаанд урлан бүтээжээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том шилэн гэрлийн бүрхүүл энэхүү сүмд байдаг.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
5 өдөр: Дубай
Өглөөний цайны дараа Дубай хотын бас нэгэн гайхалтай үзвэр болох Miracle garden-руу явна. Miracle garden нь 72,000м2 талбайд 150 сая цэцэгсээр гоёмсог орчинг бүрдүүлж өгсөн дэлхийн хамгийн том цэцгийн хүрээлэн юм. Анхилам цэцэгсийн дунд зугаалан өдрийг өнгөрөөх болно. Улирал бүр өнгө төрхөө өөрчилж гайхалтай арга хэмжээгээр дүүрэн байдаг энэхүү цэцгийн хүрээлэнгээр бүх насны хүмүүс үйлчлүүлдэг. Дараа нь Global Village- аар зугаална. Global Village паркт өдрийн турш цагийг хөгжилдөн зугаатай өнгөрөөх болно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
/өглөөний цай, оройн хоолтой/
6 өдөр: Дубай чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид өөрсдийн сонирхолоор өдрийг өнгөрөөх болно. Та бүхэн буудалдаа амрах, далайн эрэг эсвэл ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалж мөн томоохон худалдааны төвүүдээр явж дэлгүүр хэсэх боломжтой.
/Энэ өдөр аялагч өдөр, оройн хоолоо өөрөө хариуцна./
7 өдөр: Дубай чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид өөрсдийн сонирхолоор өдрийг өнгөрөөх болно. Та бүхэн буудалдаа амрах, далайн эрэг эсвэл ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалж мөн томоохон худалдааны төвүүдээр явж дэлгүүр хэсэх боломжтой.
/Энэ өдөр аялагч өдөр, оройн хоолоо өөрөө хариуцна./
8 өдөр: Дубай – Бээжин - УБ
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд аяллаа өндөрлөн Дубайн олон улсын нисэх онгоцны буудал руу явна. Өглөөний 11:00 цагт Бээжингийн чиглэлд ниснэ. Нислэг 7цаг орчим үргэлжилнэ. Бээжинд 22:30цагт буугаад өглөөний 10:50 цагт Улаанбаатарын чиглэлд ниснэ. 13:05цагт Улаанбаатарт бууснаар бидний аялал өндөрлөнө. (Нислэгийн хуваарь өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу)
Зургын цомог