Кантон Фэйр 2, 3р үеийн аялал

Кантон Фэйр 2, 3р үеийн аялал

Мэдээлэл

ҮЙЛДВЭРТЭЙ НЬ ШУУД ХОЛБОГДДОГ - ГУАНЖОУ ХОТЫН CANTON FAIR 2024 ҮЗЭСГЭЛЭНД ХАМГИЙН ХЯМД АЯЛАХЫГ УРЬЖ БАЙНА!

135 дахь удаагийн Хятадын хамгийн том Импорт & Экспортийн үзэсгэлэн

2024 оны 04сарын 23 - 27

                   05-р сарын 01 - 05-р сарын 05-ны хооронд

Дэлхийн булан бүрээс шинэ, шинэлэг бүхнийг нэг дороос үзэх боломжтой асар том уг арга хэмжээ нь 1,260,000 м2 бүхий талбайд 120 орны 30-д мянган компани нэг дор цуглан шинэ, шилдэг бүхнээ танилцуулдаг. Та бүхэн уг үзэсгэлэнд оролцосоноор шинэ безнесийн санаатай болохоос гадна өөрийн хувийн безнэсээ өргөжүүлж, шинэ түнштэй болдогоороо давуу талтай.

2-р үе шат: Өргөн хэрэглээний бараа

04 сарын 23 - 27 хооронд

  • Барилга, чимэглэлийн материал, тоног төхөөрөмж
  • Шаазан эдлэл, керамик эдлэл
  • Гал тогооны тавилга, хэрэгсэл
  • Гэр ахуйн засал чимэглэл, тавилга
  • Гэр ахуйн бараа
  • Банн болон Ариун цэврийн өрөөний материал
  • Бэлэг дурсгалын зүйл
  • Шилэн эдлэл
  • Төмөр нэхмэл гар урлалын бүтээгдэхүүн
  • Бугуйн цаг, нүдний шил
  • Цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүн
  • Өргөн хэрэглээний бараа
  • Гадна тохижилтын чулуун эдлэл

3р үе шат: Нэхмэл, гар урлал, хувцас

05 сарын 01 – 05 сарын 05 хооронд

  • Тоглоом
  • Чемодан
  • Эх нялхасын бүтээгдэхүүн
  • Тэжээвэр амьтдын бүтээгдэхүүн
  • Хувийн арчилгааны хэрэгсэл
  • Ариун цэврийн хэрэгсэл
  • Эрэгтэй  эмэгтэй хувцас
  • Хүүхдийн хувцас
  • Дотуур хувцас
  • Спорт болон чөлөөт хувцас
  • Үслэг эдлэл
  • Хувцасны гоёл чимэглэл
  • Нэхмэл эдлэлийн түүхий эд
  • Гэр ахуйн нэхмэл эдлэл
  • Гоо сайхан, make up-н бүтээгдэхүүн
  • Хивс, хивсэнцэр
  • Нутгийн гаралтай хүнс
  • Хоол хүнс
  • Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Спорт болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн
  • Оффис болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн
  • Оффисын бичиг хэрэгсэл
  • Гутал 


АЯЛЛЫН ҮНЭ: 2.990.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ - ЗМҮ чиглэлийн галт тэрэгний 1талын купе вагоны билет
  • ЗМҮ - Эрээн хотийн 1талын хил гарах автобусны билет
  • Эрээн - Хөх хот - Эрээн орох 2талын тээврийн зардал
  • Хөх хот - Гуанжоу - Хөх хот 2талын дотоод нислэгийн тийз
  • Гуанжоуд 4хонох зочид буудал
  • Өглөөний цай
  • Аяллын хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын даатгал
  • Мандат

 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  •  Аяллын өдөр болоод оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөч хөлслөх,
  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ 

Хөтөлбөр

Аяллын 1дэхь өдөр

Аялагчид 4сарын21-нд УБ - ЗМҮүд чиглэлийн галт тэргээр зорчино. 

• 16:40 цагт УБ – Замын – Үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.
• 07:20 цагт Замын – Үүд хотод хүрнэ. /галт тэрэгтээ хононо./

Аяллын 2дахь өдөр 4/22-нд Эрээн - Хөх хот - Гуанжоу

• 07:20 цагт Замын -Үүд хотод буугаад аяллын автобусанд суух болно. Аяллын автобустай цааш хөдлөн хил гаалиар нэвтэрнэ.
• 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. (хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ.
• Эрээн хотоос манай аяллын баг та бүхнийг тосон авах болно.
• Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)

• Өдрийн хоолны дараа аяллын автобусанд суун Хөх хотын онгоцны буудал хүрэх болно.
• 22:00цагт Хөх хотоос хөөрөөд 01:30минутанд Гуанжоу-д бууна. Манай аяллын баг тосон авч зочид буудалд хүргэн өгөх болно.

Аяллын 3дахь өдөр 4/23-нд Гуанжоу

• 06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
• 08:10 цагт аяллын автобустай Үзэсгэлэн болох газар Guangzhou International Convention and Exhibition Centre зүг хөдлөх болно.
• 09:00 цагт Кантоны үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж оролцоно. (Та бүхэн гэрээ хэлцэл байгуулах, худалдан авалт хийх тохиолдолд хөтөч хөлслөхийг анхаарна уу.)
• Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)
• 17:30 цагт үзэсгэлэнгийн танхимын үүднээс аяллын автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно.
• Чөлөөт цаг

Аяллын 4дэхь өдөр 4/24-нд Гуанжоу

• 06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
• 08:10 цагт аяллын автобустай Үзэсгэлэн болох газар Guangzhou International Convention and Exhibition Centre зүг хөдлөх болно.
• 09:00 цагт Кантоны үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж оролцоно. (Та бүхэн гэрээ хэлцэл байгуулах, худалдан авалт хийх тохиолдолд хөтөч хөлслөхийг анхаарна уу.)
• Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)
• 17:30 цагт үзэсгэлэнгийн танхимын үүднээс аяллын автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно.
• 18:00 цагт зочид буудалдаа амарна. Энэ өдөр шөнийн Гуанжоу хоттой танилцах болно. Бид бүхэн Гуанжоу хотын одон орон судлалын цамхаг болох Кантон Цамхагтай танилцах болно.

Тус цамхаг нь 604м өндөртэй бөгөөд Дэлхийн 2дахь хамгийн өндөр цамхаг юм. Хэрэв та цамхаг дээр гарахыг хүсвэл (нэмэлтээр 150юань төлнө.)
• Үүний дараа Сувдан голоор завьтай аялал хийж шөнийн Гуанжоу хотыг бүхэлд нь тольдох болно.
• Үүний дараа зочид буудалдаа буцан ирж амарна.

Аяллын 5дахь өдөр 4/25-нд Гуанжоу

• 06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
• 08:10 цагт аяллын автобустай Үзэсгэлэн болох газар Guangzhou International Convention and Exhibition Centre зүг хөдлөх болно.
• 09:00 цагт Кантоны үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж оролцоно.
• 17:30 цагт үзэсгэлэнгийн танхимын үүднээс аяллын автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно.
• Хэрэв та үзэсгэлэн үзэхгүй бол Гуанжоу хотын зах, худалдааны төвөөр зочлон худалдан авалт хийх боломжтой.

Аяллын 6дахь өдөр 4/26-нд Гуанжоу - Хөх хот - Эрээн

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
Чөлөөт цагтай.
Аялагчид ачаа тээшээ бэлдээд 4сарын 27-ны үүрийн 04:00 цагт аяллын автобусандаа суун Гуанжоу хотын нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
• 07:00 цагт Гуанжоу – Хөх хотын зүг шууд ниснэ.
• 09:30 цагт Хөх хотод газардана.
Хөх хотод газардснаар манай аяллын баг та бүхнийг Эрээн хотод хүргэн өгөх болно.
4 сарын 27-нд Эрээнд ирсэнээр манай аялал дуусах болно. Та бүхэн буцаад хил гарах автобусны билет болон вагоны билетийг өөрсдөө авах.

 

 

Зургын цомог